Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг "Дэлхийн мисс" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Т.Батцэцэг тун ажилттай оролцож байгаа билээ. Тэрээр шилдэг 20 топ моделийн нэгээр нэрлэгдэж, спортын тэмцээнд ч амжилттай оролцсон.
Харин түүний видео танилцуулгыг үзсэн хүмүүс англи хэлний ярианы чадвар тун муутай байгааг нь шүүмжилж байна. Эх орныхоо нэрийг сурталчлах өндөр хариуцлага хүлээсэн миссүүд маань хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй болов уу. Миссийн тэмцээнүүдэд зөвхөн гоо үзэсгэлэнгээр төдий биш сүүлийн шатны асуулт хариултын оноо өндөр ач холбогдолтой байдаг.
Саяхан болж өнгөрсөн "Эх дэлхийн мисс" тэмцээнд оролцсон И.Төгсөө асуултанд хариулахдаа орчуулагчаар дамжуулан хариулсан нь амжилтыг нь хойш татсан тухай ч яригдаж байгаа билээ.