"Сангийн яам зэрэг гол яамдыг АН авах ёстой"

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

"Сангийн яам зэрэг гол яамдыг АН авах ёстой"

Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар УИХ-ын Байгаль орчин, хvнс, хєдєє аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханаас цөөн асуултад хариулт авснаа хvргэж байна. 
-Их эвлэрлийн Засгийн газар байгуулах АН, МАН-ын ажлын хэсгийн зөвшилцөл гацаанд ороод байна. Шинэ Засгийн газрын танхимын бvтцийг хоёр тал өөр өөрийнхєє зvтгүүлснээр засаглалын хямрал гацаанд орсон дуулдана. Энэ байдлаас хурдхан гарах гарц нь таныхаар юу байж болох вэ? 
-МАН-аас зөвшилцөх ажлын хэсэгт орсон Ё.Отгонбаяр, Ж.Энхбаяр нарын гишүүд vзэл бодлоо цахим ертөнцөөр илэрхийлсэн байна лээ. Сая бас Н.Номтойбаяр гишүүн мэдээлэл хийсэн гэж сонслоо. Манай намын ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг гишүүний тайлбарлаж байгаагаар бол Засгийн газрын бvтэц дээр тохиролцсоны дараа УИХ дахь суудлынхаа харьцаагаар намууд Засгийн газарт сайд нараа томилно гэсэн ерөнхий ойлголцол байсан юм билээ. Энэ зарчмаар буюу УИХ дахь суудлаараа гэж тооцвол АН 7.6, МАН 5.7, Шударга ёс эвсэл 2.4 хувийг эзэлж байгаа. Тэгэхээр манай намд найм, МАН-д зургаа, “Шударга ёс” эвсэлд хоёр сайдын суудал ногдож байгаа юм. Гэхдээ зөвшилцөх уулзалтын vеэр яамдын тоог нам, эвсэлд хэрхэн хуваарилах талаар яригдаагvй гэж сонссон. Нөгөөтэйгүүр ИЗНН УИХ-д хоёр суудалтай.
Түүнийг нь хувиар тооцвол 0.47 хувь болох юм билээ. Нэг ийм байдал үүсчихээд л МАН-ын гишүүд янз бvрийн юм яриад л яваад байна. Хамгийн гол нь яаж ийгээд бушуухан ойлголцож, цаг алдалгvй Засгийн газраа байгуулмаар байна.
-Өнөөдөр үүсээд байгаа гацаа нь АН-ын оруулж ирсэн 16 яам, 19 сайдтай байх саналыг МАН-ынхан эсэргүүцэж хурал хаяж гарснаас л үүссэн юм билээ. МАН-ын хувьд 13 яам, 16 сайдтай байх өмнө нь батлагдсан бvтцийг дэмжиж байгаа юм билээ. Таны хувьд ямар бодолтой явна? 
-Миний хувьд энэ асуудалд МАН-ын байр суурийг дэмжиж байгаа. Аль болох цомхон бvтцээр ажиллахгvй бол улс орны эдийн засаг, санхүүгийн байдал хvндхэн байна шүү дээ. Өнөөдрийн байдлаар яригдаж байгаа 16 яамны хувьд бас л жаахан данхайсан л бvтэц. Гэхдээ хоёр талаасаа тохиролцож чадвал болохгvй гэх газаргvй. Ерөнхийдөө бvх намын төлөөлөлтэй их эв нэгдлийн Засгийн газар яригдаж байгаа боловч улстөрийн намууд өнөөдрийн бялуунаас яавал ахиухан хvртэх, яавал намынхаа олон хvнийг ажилтай болгох вэ гэхээсээ илүү хийх ажил, эдийн засаг, санхүүгийн хvндрэлээс хурдан хугацаанд хэрхэн гарах талаарх мөрийн хөтөлбөр зэргээрээ уралдах хэрэгтэй байна. Мэдээж эх орондоо хайргvй хvн байхгvй. Гэхдээ түүнийгээ бодитой ажил, ухамсартай vйлдлээрээ нотлон харуулах цаг болчихоод байна.
-Сүүлийн vед хvндээ тааруулж, яамдаа хуваарилах тухай яриа хvчтэйхэн явж эхэллээ. Заавал тэгэх ёстой юм уу, аль эсвэл тухайн яамны ажлыг сайн мэддэг, жинхэнэ мэргэшсэн хvнийг нам харгалзахгvй томилох хэрэгтэй юу? 
-Монгол төрийг хэн нэгэн хvнд тохируулан төвхнүүлэх тухай яриа яагаад ч байж болохгvй. Хамгийн эхлээд цомхон бvтэцтэй Засгийн газрын танхимаа УИХ-д суудалтай улстөрийн намууд тохиролцоод цааш явах хэрэгтэй байна. Мэдээж УИХ-д манай АН олонхи байгаа шүү дээ. Ийм тохиолдолд эдийн засаг, санхүүгийн багагvй хvндрэлтэй байгаа цаг vед ачааны хvндийг яалт ч vгvй АН үүрээд явах ёстой. Энэ ч утгаараа Сангийн яам зэрэг гол яамдыг АН авах ёстой гэж бодож байна. Харин дараа нь тухайн салбарт ажиллах боловсон хvчнийг сонгох, томилох асуудалд миний хувьд нэг их ач холбогдол єгєхгvй байгаа. Яагаад гэвэл намын харьяалал харгалзахгvй ажил хийж чадах, жинхэнэ мэргэшсэн албан хаагчид л бодлого боловсруулах яамдад ажиллах ёстой юм. Өнөөдөр бvх намд байдаг танил тал, ах дүү хамаатан саднаа мэргэжил боловсрол, ажлын дадлага туршлага, төрийн албан хаагч хvнд байх ёстой ёс зvй, ухамсрыг нь таньж мэдэж, шилж сонгохгvйгээр албанд томилж улсын ажил завхруулдаг гажигтай тогтолцоог vндсээр нь єєрчлєх цаг болсон.
-Таны харьяалагддаг “Шонхор” фракцын хувьд ямар хvмүүс сайдад яригдаж байгаа вэ. С.Эрдэнэ гишүүнийг ХАХНХ-ын сайдаас өөрчилж, Хөдөлмөрийн сайдаар тавих сураг сонсогдоод байна. Мөн дэд сайд Р.Жигжидийн нэр яригдаж байгаа. Танайд хоёр сайд ногдох болов уу? 
-Манай “Шонхор” фракцын хувьд “За чи тийшээ явна шүү. Энэ удаа би хойшоо суулаа” гэх мэт яриа огтхон ч өрнөөгvй. Хамгийн гол нь С.Эрдэнэ сайдын хувьд сүүлийн жилүүдэд Монголын нийгэм, ард тvмэн рүү хандсан маш чухал хуулиуд санаачлан амжилттай хэрэгжүүлж байгааг ард тvмэн тэртэй тэргvй харж л байгаа. Хамтын тэтгэврийн хууль, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох зэрэг хуулиуд нь жинхэнэ амьдралд нийцтэй, сайн хуулиуд болсон шүү дээ. Эдгээр хуулийн хэрэгжилтийг ард тvмэн сайтар ажиглан харж байгаа. Тэгэхээр санаачилсан хvн нь цааш ажил хэрэг болгоод явах нь зvйтэй гэж бодож байна. Ийм учраас “Шонхор” фракцын хувьд санал нэгтэйгээр С.Эрдэнэ сайдыг ажлаа vргэлжлүүлээд хийгээд явах ёстой л гэж vзэж байгаа.
-Та сайдад нэр дэвших үү? 
-Миний хувьд УИХ-ын гишүүнийхээ үүргийг гvйцэтгээд, байнгын хорооны даргын ажлаа гайгvй шиг хийгээд явъя л гэсэн бодолтой байгаа.
-МАН-ын хувьд “Шударга ёс” эвсэлд хоёр сайд, ИЗНН-д нэг ч сайд ногдохгvй гэдэг байр суурин дээр хатуухан суух бололтой. Мэдээж нөгөө хоёр нь зvгээр буугаад өгөхгvй нь тодорхой. Энэ асуудлыг хэрхэн шийдвэл зохилтой вэ? 
-Засагт байгаа нам болгон олон гишүүнээ ажилтай, орлоготой болгохын төлөө л явж байгаа гэдгийг би тvрүүн хэлсэн. Миний хувьд аль болох цомхон Засгийн газар бvрдэх ёстой гэдэг дээр бат зогсож байгаа. Заавал 19 яамтай байх хууль байхгvй шүү дээ. Есөн яамтай байсан ч яадаг юм. Илүү vр ашигтай, илүү зардал хэмнэж ажиллах гэж байгаа л бол зарим нэг хохирол, сэтгэлд нийцэхгvй зvйл, тэр ч байтугай нэлээн бухимдалтай эсэргүүцэлтэй тулгарч л таарна. Тэр бvхнийг даваад урагшаа хараад л явах ёстой. Энэ асуудалд би ийм л хариулт өгнө.
-Та сая 19 яамны тухай цухас дурдлаа. Гэтэл АН-ын зөвшилцөх бvлэг 16 яамны тухай ярьсан нь МАН-ынхны гэдэнг хөдөлгөж, хурлаа хаяж гарсан тухай яригдаж байгаа шүү дээ. Бидний мэдэхгvй хойгуур АН-ынхан сэмээрхэн 19 яамны талаар ярилцаж байгаа байх нь ээ? 
-За тийм зvйл яах аргагvй яригдаж байгаа. Гэхдээ миний л хувьд энэ асуудлаар санал нийлэхгvй гэдгээ хэлсэн байх аа. Н.Алтанхуяг сайд огцрохдоо 13 болгоод явсан яамдын тоог дахин зургаагаар нэмэх хөрөнгө санхүүгийн бололцоо ч байхгvй. Яах гэж, хэний санаанд нийцүүлэх гэж ийм олон яам яриад байгаа нь тодорхой болохоор асуудлыг тухайн цагт нь, тухайн хvмүүст нь зориулж нухацтайхан ярина.
-Сайдуудад нэрс нь яригдаж байгаа хvмүүс маш амархан өөрчлөгдөөд байгаа. Яагаад ингэж амархан өөрчлөгдөөд байгаа юм бол. Намууд, фракц хоорондын тохироо нэлээн ширүүн явагдаж байгаагийн илрэл гэж ойлгож болох уу? 
-Мэдээж олон эрх ашиг, олон хvний сонирхол явж байгаа болохоор янз бvрийн л юм болж байгаа байх. Харин нэр дэвшигчдийн нэрс солигдоод байгаа талаар би сайн мэдэхгvй байна. Хамгийн гол нь эхлээд Засгийн газрынхаа бvтцийг их зөв тодорхойлох шаардлагатай нь л энэ бvхнээс харагдаж байгаа юм.
-Сүүлийн vед Засгийн газрын бvтцийг яг таг хуульчлах ёстой гэж их ярих боллоо. Тэгвэл хэн дуртай нь гарч ирээд Засгийн газрын бvтцээр оролддог байдал алга болно гэж яригдаж байгаа. Vнэхээр хуульчлан баталчихвал амар юм биш үү? 
-Яам олон байснаар ажил сайн явдаг юм биш. Пропорциор нь харьцуулаад vзвэл хэдэн зуун сая хvн амтай том гvрнүүд цомхон засагтай л ажилладаг юм билээ. Харин Засгийн газрын бvтцийг заавал хуульчлан батлах нь манайх шиг уул уурхайгаас хэтэрхий хараат, эдийн засаг нь өсч байгаа ч тогтвор муутай оронд тєдийлэн сайн зохимжтой биш болов уу. Хамгийн гол нь Ерєнхийлєгчийн санаачилсан ухаалаг төрийг л тал талаасаа дэмжиж, тэтгээд байгуулах ёстой юм.
-Маргааш гэхэд Засгийн газрын бvтэц, бvрэлдэхүүнийг УИХ-д өргөн мэдүүлэх ёстой. Хэрэв хуулийн хугацаанд амжихгvй бол яах вэ? 
-Одоо яг сайн хэлж чадахгvй нь. Миний ойлгож байгаагаар хуулийн хугацаанд амжихгvй байж магадгvй л юм. Хэрвээ амжихгvй бол дахиад л бvр эхнээсээ явна шүү дээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж