Засгийн бүтцийг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

Засгийн бүтцийг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарлаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Хурал ийн хойшлогдох болсон нь УИХ дахь нам, эвслийн бүлгүүд Засгийн газрын бүтэц дээр эцсийн тохиролцоонд хүрээгүйтэй холбоотой гэх мэдээлэл байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Түүнд Засгийн газрыг 15 яам, 19 сайдтай байхаар тусгасан байсан юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж