Г.Уянга бие даагч гишүүн болж магадгүй гэв

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

Г.Уянга бие даагч гишүүн болж магадгүй гэв

УИХ-ын гишүүн Г.Уянга шинээр бүрдэх Засгийн газрын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Шударга ёс” эвслийг энэ Засгийн газарт сөрөг хүчин болох болов уу гэж найдсан боловч ийм шийдвэр гаргасангүй.Энэ шийдвэрийг би дэмжихгүй байгаа учраас сөрөг хүчин болохоос аргагүйд хүрээд байна.

Мөн энэ Засгийн газар Оюутолгойн Засгийн газар байгуулагдлаа гэж үзэж байна. Одоогийн Засгийн газар Оюутолгой, Тавантолгойн асуудлыг шийдвэрлэнэ гэж ярьсан. Гэтэл Оюутолгой, Тавантолгойн асуудлыг шийдвэрлэх гарц нь “хувьчлал” болоод байгаа бололтой. Хэрэв энэхүү хоёр ордыг хувьчлах юм бол түр зуурын асуудал болох ам долларын ханш чангараад байгааг шийдэх гэж үе үеэрээ сайхан амьдрах бололцоог хувьд өгч шийдвэрлэж болохгүй. Энэ бол амиа бодсон, бүдүүлэг арга зам.“Шударга ёс” эвсэл энэ Засгийн газарт хамтрахаар болсон нь миний хувьд эвсэл дотроо цөөнхи болж байгаа гэж үзэж байна.

Манай эвслийнхэн МАН+АН-г арилгана гэж ард түмний саналыг авч гарсан мөртлөө одоо хамтарч байгаа нь харамсалтай. Нөхцөл байдлаас үзвэл сөрөг хүчний байр суурьтай явах хүмүүс цөөнгүй байгаа харагдсан. Миний хувьд одоогийн Засгийн газрын үйл ажиллагааг дэмжихгүй гэсэн байр суурьтай хэвээрээ байх болно. Энэ МАН-ынхныг засагт хамтрахыг харна гэж бодсонгүй” гэсэн юм. Тэрээр цаашид хэлэхдээ “Шударга ёс” эвслийнхэн тодорхой байр илэрхийлэхгүй аялдан дагагч байх юм бол бие даагч гишүүн болж магадгүй ч давхар дуулгалаа.


Д.Гэрэл

Эх сурвалж: www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж