Цаг хугацааны талаар хүүрнэхүй

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

Цаг хугацааны талаар хүүрнэхүй

Цаг хугацаа хэмээх энэ ойлголтын талаар мэдэх гэж хэсэгтээ л дүнхүүрлээ. Юутай ч танд бага ч болов мэдээлэл өгье гэж бодсийм. Ойрын хэдэн өдөр кино үздэг баатар болж хэсэгтээ л бужигнууллаа.“ Бодлын хулгайч ” -ыг үзлээ. Үнэхээр давгүй кино болсон санагдсан, найруулгын хувьд ч тэр.

Гэвч энд зарим нэгэн алдаатай логик үгнүүд байна. Зүгээр нэг логик үг биш, тухайн киноны ерөнхий философи үг, өгүүлбэрүүд болохоор анхаарал татсан юм.

Зөв ч гэмээр санагдсан, буруу бодсон эргэцүүлэл

Өнгөрсөн гэж байхгүй, яагаад гэвэл тэр өнгөрч одсон учраас
Ирээдүй гэж байхгүй, яагаад гэвэл тэр ирээгүй учраас
Одоо гэж хаана байна ? энэ бол би өөрөө

Бодлын хулгайч кино / энэ зохиолчийх нь үг байх, хамаагүй нарийн эргэцүүлэлгүйгээр ингэж хэлж болохгүй гэж бодож байна /

Харин би бол дээрх эргэцүүлэлийг няцаамаар санагдаж байна…

Өнгөрсөн гэж байгаа, яагаад гэвэл тэр дөнгөж сая өнгөрч байгаа учраас
Ирээдүй гэж байгаа, яагаад гэвэл тэр дөнгөж сая ирж байгаа учраас
Одоо гэж хаана байна ? одоо гэдгийг хайгаад хайгаад олсонгүй
Яагаад гэвэл ЯГ ОДОО гэхээр тэр чинь өнгөрчихөөд баригдахгүй байна шүү дээ
Өнгөрсөн, ирээдүй гэхээр та холыг хараад байгаа бол аливаа юмыг фантазлах дуртай хүн юм

Sancho / няцаах үгс /

Одоо харин цаг хугацааны талаар хүүрнэхүй

Өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх 3 цагийг салгах хэрэг юун.
Таны гар та биш, таны хөл та биш, таны толгой та биш… таны бүх эрхтэн, бүх мэдрэхүйнүүд таныг хэмээн нэрлэж буйтай адил цаг хугацаа бас үүнтэй л адил.
Өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх 3 цаг нь нэгэн агшинд зэрэгцээ оршдог

Их сэтгэгч Күнз

Дээрх ишлэлийг тайлбарлах шаардлаггүй байх гэж бодож байна, ойлгомжтой байна.

Цаг хугацаа хэмээх зүйлийг олон олон дүрслэл, тэмдэгтүүдээр билэгдэж ирсэн байдаг ба энэ дүрслэлүүдийн гол тэмдэгт нь гурвалжин дүрс юм.
Эрт дээр үеэс цаг хугацааг зай, таслалгүй гурвалжин дүрсээр билэгдэн иржээ. Энэ нь 3 цагийг салгаж ойлгох хэрэггүй гэсэн утгыг агуулж байгаа юм.

Цаг хугацаа хэмээх энэ ойлголтын талаар танд бага ч болов мэдээлэл өгсөн гэж найдаж байна.

Эх сурвалж: www.sancho.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж