Путин сонгуулийн хөтөлбөрөө Женев хотоос дуулгана

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Путин сонгуулийн хөтөлбөрөө Женев хотоос дуулгана

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) Ерөнхий ассамблейн 100 дахь чуулганы ёслол зургадугаар сарын 1-17-нд болно. Уг ассамблейд Оросын ерөнхий сайд Владимир Путин оролцохоор болсноо энэ сарын 19-ны өдөр зарла­сан нь жинхэнэ онцлог үйл явдал боллоо. Учир нь Оросын ерөнхий сайд Женевт хөдөлмөрийн  асуудалд зориулсан бага хурал дээр дэгдсэн асуудлын ул мөрийг олох гэвэл тус байгууллагын архивыг нэлээдгүй ухах хэрэгтэй болох байсан биз.

Тэрбээр зургадугаар сарын 15-ны өдөр бүтэн цагийн турш үг хэлнэ. Түүний ярианы агуулга одоогоор тодорхойгүй.  Гэсэн хэдий ч ОУХБ-ын Ерөнхий ассамблейн 100 дахь чуулганы асуудлуудын  нэг нь “Хөдөлмөрийн зах зээлд дэлхийн санхүүгийн хямралын нөлөө” гэсэн сэдэв байх нь тодорхой болсон байгаа.

Строс-Каныг жагсаалтаас хасчээ

Хоёр жилийн өмнө Бразилийн ерөнхийлөгч Лула, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Францын ерөнхийлөгч Николя Саркози ба Олон улсын валютын сангийн захирал Доминик Стросс-Кан нар хүмүүсийг ажлын байраар хангах болон нийгмийн хангамжийг дэлхийн гол асуудлуудын нэг болгохоор ярилцаж тохиролцсон юм.
Зургадугаар сарын 15-нд Женевт болох ассамблейд  Германы канцлер Ангела Меркель оролцоно гэдгээ мэдэгдэв. Чуулганд Финлянд, Индонези, Танзанийн ерөнхийлөгч нар оролцоно. АНУ-ыг Хөдөлмөрийн сайд Хильда Солис (Hilda Solis) төлөөлнө. Секс дуулианд холбогдоод байгаа Доминик Стросс-Каны нэрийг төлөөлөгчдийн жагсаалтаас хасчээ. Үүнээс гадна Францын ерөнхийлөгч Николя Саркози ирэх эсэх нь асуудалтай байгаа. Тавдугаар сарын 23-нд тэрээр Елисейн ордонд ОУХБ-ын ерөнхий захирал Хуан Самовиог хүлээн авч уулзаж буй. Энэ уулзалтаар Николя Саркози Женевт очих уу гэдгийг нэг мөр шийдэх ёстой. Саркози Женевийн ассамблейд оролцохоор ирлээ ч удахгүй.
Владимир Путин харин Женевт арай удах бололтой. Одоогоор түүний ажлын хуваарь тодорхойгүй байна. Харин ерөнхий сайдын Женевийн айлчлал нь түүний сонгуулийн хөтөлбөртэй холбоотой гэдгийг мэдэж байна. Путиныг дагалдан 25 сэтгүүлч ирэх бөгөөд тэд  айлчлалын үеэр ба НҮБ-д хийх хэвлэлийн бага хурлаар түүний хийх бүх мэдэгдлийг дамжуулна.

Сүүлийн хэдэн долоо хоногийн дотор Владимир Путин бүхий л хүчээрээ олон улсын хэмжээний төрийн зүтгэлтэн гэсэн имижээ бэхжүүлэхээр зүтгэж байна. Оросын хуучин ерөнхийлөгч хуучин Зөвлөлтийн орнууд болон Европын талаас бүхэл бүтэн  цуврал  дэмжлэг, амлалт аваад байна.

Нэр дэвшигчийн индэр

Женевт очсоноороо Владимир Путин үгээ хэлэх сайхан боломжтой болно. Түүний үг гадныхнаас гадна Оросын сонгогчдод хаяглагдсан байх нь тодорхой. Олон улсын байгууллагын төв гэх статусийн төлөө бүх хүчээр тэмүүлж байгаа Женевийн хувьд  Оросын  ерөнхий сайдын айлчлалыг том амжилт гэж болно. Барак Обамаг тус байгууллагад сонгон гаргаж ирсэн нь НҮБ-д АНУ-ын байр суурийг бэхжүүлсэн юм.

ОУХБ-ын 100 дахь удаагийн ойн чуулганыг Владимир Путин хамтын ажиллагаа ба харилцан ярилцах талбар гэж үзэж байна. Тэрээр үүгээр зэвсэглэлийг хураах асуудлыг хөндөн гаргаж, үүнийгээ боломж болгон ашиглаж чадах уу? Түүний гол өрсөлдөгч Дмитрий Медведев  энэ сарын 18-нд Европт Америкийн пуужингийн довтолгооноос хамгаа­лах системийг байрлуулах талаар то­хиролцоо хийж чадахгүй бол АНУ-тай байгуулсан Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуу­лах шинэ  гэрээнээсээ Орос гарч ма­гад­гүй хэмээн сануулсан юм. Ирээдүйн түншүүдээ айлгахгүйгээр олон улсын тавцанд эргэн ирж буйгаа мэдэгдэхдээ Владимир Путин ямар нэгэн зүйлийг нэмэрлэж чадах уу гэсэн асуулт бас байгаа юм. Үүнд нэг зүйлд л итгэлтэй байж болно. Оросын ерөнхий сайдад Женевт гэртээ байгаа мэтээр байж чадах бүрэн үндэслэл байна. Энд түүний олон найз нар бий. Тухайлбал, Оросын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч болж чадсан Касым Жомарт Токаев түүнийг хүлээж байна.

Нийтлэлийн эх сурвалж:
Poutine vient travailler sa rййlection а Genиve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж