Ким Чен Уны нэрийг өгөхийг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2014.12.03-нд нийтлэгдсэн

Ким Чен Уны нэрийг өгөхийг хоригложээ

 

Удирдагчаа бишрэн шүтсэн Хойд Солонгосын иргэд хүүдээ Ким Чен Уны нэрийг өгөх нь олонтаа байдаг гэнэ. Гэтэл Ким Чен Ун өөрийн нэрийг Хойд Солонгосын хүүхдүүдэд өгөхийг хориглож, нэр нэгтнүүдийг өөрчлөхийг тушаажээ. Хойд Солонгост өмнөх удирдагч Ким Чен Ир, Ким Ир Сен нарын нэрийг ч мөн адил хориглосон байдаг аж.

 

Үүнээс гадна Ким Чен Ун өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын албан тушаалтнуудыг гадаадын брэндийн тамхи татахыг хоригложээ. Тэрээр гадаад тамхи татах нь эх оронч бус хэмээн үзсэн байна. Ким Чен Ун өөрөө архаг тамхичин юм.

 

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун өвөө Ким Ир Сений гадаад төрхийг дуурайх гэж хичээдэг нь ижил үсний засалтаас харагддаг. Үүний зэрэгцээ түүнийг өвөөтэйгөө төстэй харагдахын тулд гоо сайхны мэс засал хийлгэсэн гэх цуурхал ч байдаг аж. Ким Чен Ун өвөөгөө бодвол Швейцарьт элит хувийн сургуульд суралцаж төгсчээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Telegraph

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж