Үзэсгэлэнт япон бүсгүй Чио Чио Саны гунигт хайрыг түүхийг өгүүлэх Ж.Пуччинийн “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатагтай” дуурийг ирэх бямба гаригт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тоглох гэж байна. Үүнтэй холбогдуулж япончууд дуурийн гоцлол дуучдад кимоног хэрхэн зөв өмсөх талаар хичээл заах гэнэ. Хичээл өнөөдөр 14.00 цагт УДБЭТ-т эхлэх бөгөөд “Чио Чио Сан” дуурьд тоглож буй гоцлол дуучид, жүжигчид хамрагдах аж.
“Чио Чио Сан” дуурийн хамгийн оргил хэсэг нь Чио Чио Сан, Пинкертон хоёрын ари. Энэ ари нь Пуччинигийн бичсэн хамгийн урт ари юм. Тиймээс ч Чио Чио Саны дүрд үе үеийн шилдэг сопранууд дуулдаг уламжлалтай.

М.Дөл