Украины Ерөнхийлөгч Пётр Порошенко шинээр томилогдсон Ерөнхий сайд Арсений Яценюк, парламентын спикер Володимир Борисович нарын хамт
Украин өчигдөр /XII.2/ шинэ Засгийн газраа бүрдүүлэхээр санал хураажээ. Укрианы шинэ Засгийн газарт гадны олон технократууд багтсан байна. Тухайлбал, АНУ-ын Төрийн департментад 20 гаран жил эдийн засгийн алба хашсан Натали Яреськог Украины Сангийн сайдад, Гүржийн Александер Квиташвилиг Эрүүл мэндийн сайдаар сонгосон байна. Түүнчлэн “East Capital” хөрөнгө оруулалтын фирмийн түнш, Литва улсын иргэн Айварас Абрамовичусыг Эдийн Засгийн сайд болгожээ. Мөн Гадаад хэргийн сайдаар Пабло Климкин, Батлан хамгаалахын сайдаар Степан Полторак нарыг буцаан томилсон байна.
Украин нь олон улсын дарамтан дор шинэ Засгийн газраа байгуулж, дампуурах шахсан эдийн засгаа аврах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байгаа юм. Украины Ерөнхийлөгч Пётр Порошенко олон улсын зээлдэгч нараас хэдэн тэрбум ам.долларын тусламж авахын тулд эдийн засгийн шинэчлэл явуулах шаардлагатай тулгарчээ. Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгч Пётр Порошенко зөрчил үймээний талбар зүүн хэсгийн төсвийн санхүүжилтийг зогсоогоод байгаа юм. Украины зүүн хэсэгт өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш салан тусгаарлах бослого, зөрчил мөргөлдөөн үргэлжилж байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters