Энэтхэгийн өмнөд хэсгийн Бхопал хотын төвд орших “Union Carbide” корпорацийн үйлдвэрээс 1984 оны энэ өдөр /ХII.3/ хөнөөлт осол гарчээ. Хорт хий алдагсанаас хэдэн мянган хүн амь үрэгдэж, хагас сая гаруй хүн гэмтэж бэртсэн юм. Хорт хийн гамшгаас хойш 30 жил өнгөрөөд байвч Бхопал хотын оршин суугчдын vр хvvхдvvд нь төрөлхийн хvнд ноцтой эмгэг, гажигтай байх нь элбэг байна.
Асеем Ансари /15/ нүүрний ясны хүнд гажигтай төрсөн бөгөөд бие султай, сульдаа, хамраас нь байсхийгээд л цус гойжиж сандаргадаг байна.
Свати Мишра /17/ биеийнх нь зүүн хэсэг саажилттай төрсөн. Маш бие султай тул эмнэлгийн байнгын хяналтанд байдаг. Түүний аав осол болох үед ердөө хөвгүүн байсан ч хорт хийн хөнөөл үр удамд нь илэрчээ.
Шераз Раеен /21/ тархины хүнд эмгэгтэй төрсөн. Тэр ярьж чаддаггүй бөгөөд гэр бүлийнхээ асаргаанд байдаг аж.
Шеразын дүү охин /17/ Гульнар баруун хөл нь бага зэргийн гажигтай төрсөн. Тэр бие сультай, амьсгалын бэрхшээлтэй.
Файзан Шейх баруун нүд нь хүнд гажигтай төрсөн байна. Түүний эцэг, эх нь хоёул хорт хийд хордсон аж.
Шайма Шейх /15/ нэг хөл нь бага зэргийн гажигтай төрсөн. Тэр архаг сульдаатай, толгой нь байнга өвдөж, нүд нь харанхуйлах өвчнөөр шаналдаг байна. Түүний ээж нь охин байхдаа хорт хийнд хордсон аж.
Асиф Шейх /29/ хорт хийн гамшиг болсноос дөрвөн сарын дараа төржээ. Тэр нүд муутай, амьсгалын бэрхшээлтэй, архаг сульдаагаар зүдэрдэг аж.
Четна Коли /21/ амьсгаа давхцаж, нүд нь үе, үе маш их өвддөг. Түүний 15 настай эрэгтэй дүү нь нуруундаа хавдартай төрсөн байна.
Гас Мухаммед 1984 оны арванхоёрдугаар сарын 3-нд төрсөн тул түүнийг гамшгийн нэрээр нэрлэжээ. Тэр бие сультай, үг дуу цөөтэй нэгэн аж.
Гас Миан хорт хийн улмаас олон мянган хүн амь үрэгдсэнээс хэдхэн цагийн дараа мэндэлжээ. Түүнийг бас л гамшгийн нэрээр нэрлэсэн байна. Тэр өөрийгөө наснаасаа хөгшин харагддаг гэж боддог гэнэ. Түүний долоон настай хүү Фаран нь хөлний гажигтай төржээ.
Б.АНХТУЯА
Гэрэл зургийг “ВВС”-ийн зураглаач Навез Афроз