“Өвөөд” зориулсан сюрприз

Хуучирсан мэдээ: 2014.12.03-нд нийтлэгдсэн

“Өвөөд” зориулсан сюрприз

-Хятадын авлигатай хийж байгаа тэмцэл дэх “хоёрдугаар зэргийн эхнэрүүдийн” хоёрдугаар биш дүр-

 

Фото: Claro Cortes / Reuters

 

БНХАУ-ын дарга Си Жиньпин өөрийн захиргааны тэргүүлэх чиглэлээр авлигатай тэмцэх  ажиллагааг зарласан билээ. Энэ тэмцэл нь түүний яруу найргийн хэлээр “ялааны эсрэг ч барын эсрэг ч явагдах ёстой” ажээ. Нэг үгээр тэмцлийн онилгоонд  жижиг авлигачид, том тушаалтнууд байх ёстой юм. Кампани өөрийн үр дүнгээ өгч жижиг авлигчдаас гадна том улстөрчид шүүхийн сандалд суулаа. Энд авлигачдын нууц амрагууд нь бас чухал үүрэг гүйцэтгэж байна. Хэрүүл маргааны дараа эсвэл хардлагын  галд буцалсан тэд сүлжээгээр ивээгч нарынхаа тухай багагүй “илчлэл” цацаж байна. Тэр нь мөрдөн байцаалтыг эхлүүлж буй.

 

Хоёр жилийн өмнө засагт гарсан өнөөгийн удирдлагын  нэрийн хуудас нь авлигатай хийх тэмцэл болж байна. Өнгөрсөн аравдугаар сард намын Төв хорооны бүгд хурлаар авлигын асуудал анх удаагаа  тийм өндөр төвшинд яригдлааБүсийн болон  улсын төвшний нэр цуутай байсан удирдагч н.арын хэд хэдэн дуулиант хэргүүд эхэлсэн байгаа Дөрөвдүгээр бүгд хурлын дараа цэргийн өндөр тушаалын удирдагч Цэргийн төв зөвлөлийн орлогч  дарга Сюй Цайхоугийн хэрэг  шүүхэд шилжлээ.  Хэвлэлийн мэдээгээр, удалгүйТөв хорооны Улс төрийн товчооны  байнгын хорооны гишүүн асан Жоу Юнканы илүү өргөн цар хүрээтэй авлигын хэрэг шүүгдэх бололтой.

 

Албан тушаалтнуудын  эгнээг авлигаас цэвэрлэх өнөөгийн кампанийн нэг онцлог нь хувийн амьдралын ёс зүйн асуудалтай холбогдож байна. Ёс зүйгүй намын гишүүдэд өршөөлтэйгээр хандах ёсгүйг ерөнхий нарийн бичгийн дарга Си Жиньпин нэг биш удаа анхааруулж байсан юм. Албан тушаалтнууд бүх талаараа даруухан ард түмэнд ойр байх ёстойг  нам нь  уриалан сануулж байгаа. Тэр нь практик дээр  гадаадад айлчлан аялахаа  цөөлөх, байгууллагын хөрөнгөөр  хүлээн авалт хийх, албаны машины хэрэглээ зэргээс татгалзах ёстой гэсэн үг юм. Си дарга өөрөө цувааныхаа машинуудыг цөөлөх үүрэг өгсөн байв.  Өөрөө ч энгийн зоогийн газраар орж харагдах болов.

 

Жоу Юнканы зурагтай сонины нэгдүгээр нүүр. Фото: Bobby Yip / Reuters

 

Намын шүүхийн гар албан тушаалтнуудын унтлагийн өрөөний хаалгыг татах болов. Сүүлийн үеийн авлигын олон дуулиануудад удирдах ажилтнуудын нууц амрагууд холилдох болсон нь "секс-авлига»-тай  (фань сэфу) тэмцэх тусгай нэрийг гаргаж ирсэн байна.

 

Хятадын хууль хяналтынхан яагаад ард түмнийхээ  зарц нарын  сексийн амьдралыг анзаарах болов? Үүний хариу нь “хоёрдугаар зэргийн эхнэр” гэсэн үзэгдлийг тайлбарлахад гарч ирнэ. Хятадын хэвлэлээр, илчлэгдсэн авлигачдын ихэнх нь нэг буюу хэд хэдэн нууц амрагийг тэжээн ивээж байжээ. Синьхуа агентлаг 2012 оны арванхоёрдугаар сард мэдээлэхдээ албан тушаалаасаа зайлуулагдсан дарга  нарын 95 хувь нь хоёрдугаар зэргийн эхнэртэй (бао эрнай) байсан авлигын хэргийн 60 хувийг нууц амрагуудаасаа болон хийсэн хэмээн мэдээлсэн байв. Нийгэм судлаачид  үүнийг орчин цагийн бизнес-соёлтой холбон үзэж байна. Өнөөдөр Хятадад  эр хүн эхнэрээсээ гадлна нууц амраг байх нь амжилттай гэж хэлэгдэх болно гэсэн санаа  тогтсон байгаа гэнэ. Тушаалаасаа авагдсан орон нутгийн нэгэн дарга ингэж ярьсан байна. “Над шиг төвшний удирлага дунд хэнд нь хэд хэдэн нууц амрагууд байхгүй байна вэ? Энэ нь зөвхөн физиологийн шаардлага ч биш статусын үзүүлэлт юм. Үүнгүйгээр чамайг хүн гэж хүлээж авахгүй!” Жил хагасын өмнө шүүгдсэн Хятадын төмөр замын сайд асан Лю Жизюнь 18 нууц амрагтай байсан гэж “Синьхуа” мэдээлж байв. Сонирхолтой нь хөдөөгийн дарга нар нь энэ үзүүлэлтээрээ улсын хэмжээний дарга нараас давдаг гэсэн.

 

3хоёр дахь эхнэрийн” (бао эр най, цинфу, сяосань буюу сяоми) энэ ер бусын үзэгдэл шинэчлэлийн жилүүдийн эдийн засгийн эрчимтэй өсөлтөөр нийгмийн үзэгдэл болон хувирчээ. Эртний Хятадын  эрх мэдэл, хөрөнгөтэй  эрчүүдийн барьцааны эмсийн уламжлал сэргэж байна гэх Зарим нь бао эр най бол орчин үеийн биеэ үнэлэлтийн хэсэг хүмүүсийн шилжилттэй холбоотой гэх. Ядуу хөдөө орон нутгаас хотод шилдэг амьдрал хөөн ирсэнтэй холбоотой гэнэ. Дэн даргын эхлүүлсэн шинэчлэлийн эхээр Тайвань, Гонконг, Сингапураас ирсэн олон бизнесменүүд эхнэрээ эх орондоо үлдээгээд залуу эмэгтэйчүүдтэй  танилцах өргөн бололцоотой байв. Хөрөнгө, нийгмийн статусаа сайжруулахыг хүссэн залуу эмэгтэйчүүдийн зах зээл ийнхүү эдийн засгийн өсөлтийг дагаад үүссэн байв.

 

Британийн сэтгүүлч Жеймс Палмер хятад түшмэлийн нэг тийм “эхнэртэй”  ярилцжээ. Сычуань мужийн хөдөө орон нутагт төрсөн 26 настай Шаньшань,  мужийн төв Чэнду хотод ирэн буудал, бааранд ажллан зочдыг саатуулж, дараа нь унтлагийн өрөөнд нь үддэг байв. Сүүлд нь түүнийг Бээжингийн улсын нефтийн компанийн нэгэн менежер анзаарчээ. “Одоо тэр эмэгтэй Бээжинд 410 мянган доллараар хөлсөлсөн тансаг байранд амьдарч байгаа ба ивээгч нь чөлөөтэй үедээ ирдэг гэнэ. Өвөө гэж нэрлэсэн тэр эрэгтэй байрны мөнгийг нь төлөхөөс гадна элдэв бэлэг сэлт авч өгдөг  ажээ. Бас сарын шан хөлсийг нь 20000 юаниар тогтоож өгсөн байна” хэмээн Палмер  Шаньшанийн тухай бичсэн байлаа.

 

Хятадын гэрлэлтийн уламжлалт өнгө нь улаан. Олон тооны “хоёрдугаар зэргийн эхнэрүүд нь өөрсдийн өвөө нарын хууль ёсны эхнэрт нь атаархаж суудаг.  Фото: Andy Wong / AP

 

Шаньшаньийн амьдарч байгаа байранд түүн шиг олон тооны “хоёрдугаар зэргийн эхнэрүүд” амьдардаг гэнэ Том хотуудад хөлсний эхнэрүүд нь нэгэн дор зэрэгцэн суух нь  олонтоо. Шэньжэн хотод нутгийнхан нь “хоёрдугаар зэргийн эхнэрүүдийн  гэж нэрлэдэг дүүрэг байдаг гэнэ. Тэнд тэд дэлгүүр хоршоогоор орон зоогийн газар суун эрчүүдийн талаар ярилцан “өвөөгөө” хүлээн сууцгаана Зарим нь олсон мөнгөө ар гэртээ илгээнэ. Нөгөө нэг хэсэг нь арилжаанд хөрөнгө оруулж, бирж дээр тоглодог  гэнэ.

 

Өөрөөр хэлбэл “хоёрдугаар зэргийн эхнэрүүд” нь биеэ үнэлэх аж үйлдвэрт татагдсан эмэгтэйчүүдийн зэрэг дэвийн оргил болдог байна. Баян албан тушаалтнууд, бизнесмений нууц амрагуудаас эхлээд гудамжны биеэ үнэлэгчид хүртэл энэ бизнесийн эмэгтэйчүүд таван зэрэг дэвтэй гэж нэгэн канад судлаач үзсэн байх юм.

 

Хоёрдугаар зэргийн эхнэр байх нь нилээдгүй эрсдэлтэй. Хэвлэлээр тэднийг хөнөөсөн хэргүүд гарч л байдаг. Тухайлбал, Бээжингийн хотын захиргааны нэгэн түшмэл Сюй Чиюань гэгч нууц амрагаа жижиг сажиг зүйлээс болон хэрэлдэж байна гээд бомлох тушаал ыг жолоочдоо өгсөн хэрэг 2006 онд гарсан байлаа.

 

Нөгөө талаасаа тэд  гоё ганган өрсөлдөгч гарч ирэхээс айдаг. Тэр нь өвөө нартайгаа муудалцахад хүргэдэг байна.  Ийм хардлагаас  болоод тэд хорслоо байнга сүлжээгээр тараадаг. Ингээд л  Хятадад “нууц амрагуудынх нь тусламжтайгаар авлигатай тэмцэх гэсэн ойлголт гарч иржээ. Худалдагдсан албан тушаалтнуудын хэргийн 15 хувийг “хоёрдугаар зэргийн” эхнэрүүдийнх нь  тусламжтайгаар илчилжээ.

 

Олон нийт мэдээж албан тушаалтныг нь биш нууц амрагуудыг нь өмөөрөх талд байгаа. Заримдаа тэднийг баатар болгох нь ч энүүхэнд.

 

Оросын Ази, Африкийн хүрээлэнгийн орлогч захирал Андрей Карнеев

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж