Ардчилсан Конго улс эмэгтэйчүүдэд хамгийн аюултай орноор нэрлэгдсэн байна. Энэ тухай Австралийн Хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллага болох “Caritas Australia”-гаас гаргасан илтгэлд дурьджээ.
Тэдний гаргасан “Айдасгүй дуу хоолой” (Fearless Voices) гэсэн илтгэлд тэмдэглэснээр Ардчилсан Конгод олон тооны эмэгтэйчүүд охидыг хүчирхийлж байгаа бөгөөд тэднийг албадан биеийг нь үнэлүүлдэг ажээ. Ийм хэргийг хийсэн хүмүүс ихэнхдээ шийтгэлгүй өнгөрдөг байна.
Конгод эмэгтэй хүн байх нь цэргийн албан хаагч хүнээс ч илүү аюултай гэж тус байгууллагын илтгэлд тэмдэглэсэн байна. Тус улсад нэг цаг тутамд 48 эмэгтэй хүчингийн хэргийн хохирогч болдог ба хохирогчийн гэр бүл нь гэмт хэрэгтэнд мөнгө төлөн хохирогчтой суухыг гуйдаг ажээ.
Ардчилсан Конго 67 сая хүнтэй бөгөөд тэдний 87 хувь нь өдрийн 1,45 долларын орлогтой амьдардаг юм байна.
Ш.МЯГМАР