“Марко Поло”-гийн нээлтийг чимсэн монгол хос

Хуучирсан мэдээ: 2014.12.03-нд нийтлэгдсэн

“Марко Поло”-гийн нээлтийг чимсэн монгол хос

Монгол жүжигчин Холливудийн кинонд тоглож байгаа гэх мэдээлэл монголчуудын анхаарлын төвд ороод багагүй хугацааг үдэж байна. Харин энэ дуулианы эзэн Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан өчигдөр Нью-Йоркийн алдарт “Broadway” дахь “AMC Loews” театрт болох “Марко Поло” киноны албан ёсны нээлтэд оролцсон юм.

Тэрбээр Холливудын улаан хивснээ дэлхийн ододтой мөр зэрэгцэн алхах урилга авч, тус улсыг зорьсон билээ. Жүжигчин Б.Амарсайхан “Netflix”-ын бүтээсэн “Марко Поло” хэмээх түүхэн кинонд Аригбөхийн дүрийг бүтээсэн бөгөөд Холливудын кинонд тоглосон анхны монгол жүжигчин юм. Энэ түүхэн кино нь энэ сарын 12-ноос дэлхий нийтийн хүртээл болох юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж