Ч.Сангарагчаагийн ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаагийн ялыг хэвээр үлдээв

АТГ-ын газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас, Тамгын хэлтсийн дарга Г.Бадарч нарын давж заалдах  гомдлыг Нийслэлийн шүүх өнөөдөр хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээлээ. Өдөр 12.30 цагт эхэлсэн шүүх хурлын шийдвэр дөнгөж сая гарч байгаа юм. Сануулахад, өнгөрөгч гуравдугаар сарын 22-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд  болсон анхан шатны шүүх хурлаас Ч.Сангарагчаад 2.4 жил, АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт тус бүр хоёр жилийн ял оноосон бол Тамгын газрын дарга Г.Бадарчийг хэрэгт холбогдолгүй гэж үзсэн юм.

АТГ-ын дарга нарын давж заалдах эрх нээлттэй бөгөөд өнөөдрийн шүүх хурлын дараа АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг хяналтын шатны шүүхэд давж заалдана гэдгээ мэдэгдлээ. Одоо Нийслэлийн шүүхээс сэтгүүлчдэд мэдээлэл өгөх аж.

Өнөөдрийн шүүх хурлыг Г.Алтанчимэг даргалж, улсын яллагчаар Е.Сагсай, АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Б.Хишигбаатар нар, Ө.Алтангадасын өмгөөлөгчөөр С.Цэдэндамбаа, н.Одончимэг, Д.Сундуйсүрэнгийн өмгөөлөгчөөр Ж.Эрдэнэбулган нар тус тус оролцсон. Ч.Сангарагчаагийн хувьд шүүх хуралд оролцох хүсэлт тавьсан ч хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн учир шүүх бүрэлдэхүүн түүнийг шүүх хуралд оролцуулаагүй юм. Харин Тамгын хэлтсийн дарга Г.Бадарч өөрийн биеэр шүүх хуралд оролцлоо.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж