6 үсэг, 7 тэмдэгтийн цаана

Хуучирсан мэдээ: 2014.12.02-нд нийтлэгдсэн

6 үсэг, 7 тэмдэгтийн цаана

NEWS

Мэдээ гэдэг энэ англи үгийг North, East, West, South буюу умард, зүүн, баруун, өмнөд хэмээх англи үгсийн товчлол гэж тайлах нь ч бий. Дөрвөн зүгт болж буй бүхий л үйл явдлын мэдээг энэ дөрвөн үсэгтэй үгээр дэлхий даяараа томъёолж ойлгодог. Ард нь цэг, тэгээд mn буюу Монгол гэдгийг нь илтгэх товчлол нэмээд News.mn болдог.

Зургаан үсэг, долоон тэмдэгт:

News.mn. Зургаан үсэг, долоон тэмдэгт бүхий энэ нэр, тэр хаяг 10 жил болжээ.

Энэ 10 жил бол Монголын цахим сэтгүүл зүйн 10 жил юм. Энэ 10 жил бол Mонголчуудын онлайн орчин дахь эрх чөлөөний 10 жил юм. Тийм ч учраас news.mn гэсэн нэрийн өмнө "тэргүүлэгч", "хамгийн", "анхдагч" гэх мэт тодотгол том үгс тавьдаггүй биз. Угаасаа л тэр тэргүүлэгч, анхдагч, хамгийн, хамгийн…

Булчинтай бус үнэн бодит мэдээлэлтэй хүн хүчтэй байдаг. Бодит мэдээлэлтэй хүн зөв сонголт хийж, оновчтой шийдвэр гаргадаг.

Мэдээллийн, news.mn-ийн хүч тэр. Зургаан үсэг, долоон тэмдэгтийн цаана орших хүч та бүхэнд 10 жилийн ойн баяр хүргэе.

Мэдээ шиг товч мэндчилгээ ирүүлсэн:

Мэдээллийн сайтын ассоциацийн анд нөхөд нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж