Засгийн газарт УИХ-д суудалтай бүх намууд орно

Хуучирсан мэдээ: 2014.12.02-нд нийтлэгдсэн

Засгийн газарт УИХ-д суудалтай бүх намууд орно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн М.Батчимэг нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ-д суудалтай бүх намууд хамтран ажиллахаар болж, түүнийгээ албан бичгээр баталгаажуулсан байна. Тодруулбал, Ардчилсан нам, ИЗНН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг, МАН-ын бүлэг бүгд оролцож Засгийн газрыг байгуулах аж. Хуульд зааснаар Засгийн газрыг байгуулах ажил ирэх баасан гаригт дуусгавар болох ёстой. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлж магадгүй юм байна. Гэхдээ түүнээс урьтаж УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулсан ажлын хэсэг бусад намын бүлгүүдийн ажлын хэсэгтэй дахин зөвшилцөх уулзалт хийж, хэчнээн яамтай байх талаар ярилцах аж. Ерөнхий сайдын зүгээс “Улстөрийн намуудын ойлголцлыг хангасан, чадварлаг Засгийн газрыг байгуулж ажиллахад гол анхаарлаа хандуулж ажиллах ёстой” гэсэн чиглэлийг ажлын хэсэгт өгсөн юм байна.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж