Хонконгоос мэндчилгээ ирлээ

Хуучирсан мэдээ: 2014.12.02-нд нийтлэгдсэн

Хонконгоос мэндчилгээ ирлээ

News агентлагийн хамт олонд гэсэн хаягтай мэндчилгээ дэлххийн өнцөг булан бүрээс ирж байна. Хонконгт эх орноо төлөөлөн суугаа Ерөнхий консулын газрынхан илгээсэн мэндчилгээндээ:

-Монголын чөлөөт хэвлэл мэдээллийн орон зайд 10 жилийн ахархан хугацаанд өөрийн байр сууриа баттай эзэлж, мэдээллийн хурд, багтаамж, хамрах хүрээ,  агуулгаараа үндэсний цахим мэдээллийн сайтуудыг тэргүүлж буй news.mn сайтыг бүтээсэн News агентлагийн уран бүтээлч хамт олонд ойн баярынх нь мэндийг хүргэж, шинэ шинэ амжилт ерөөж байна.

Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макаод суугаа Ерөнхий консул Ц. Ганболд

Ерөнхий консулын газрын хамт олон, 2014.12.02,  Хонконг гэжээ.

Бидэнд чин сэтгэлээсээ мэндчилгээ илгээж, бидэнтэй хамтран ажилладаг та бүхэндээ талархлаа илэрхийлье.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж