“Хурд” хамтлагийхан өөрсдийн шинэ уран бүтээлүүдээ фэнүүддээ хүргэж эхэллээ. Тэд уран бүтээлийн сангаа 20 орчим бүтээлээр баяжуулж байгаагаас найман дууг нь “ETV” телевизийн хамт олонтой хамтран “Нарлаг диваажин” гэх шинэ төслийн хүрээнд урлаг сонирхогчдод танилцуулж байгаа гэнэ. Эл төсөл нь арванхоёрдугаар сарын дунд хүртэл үргэлжлэх юм байна.
“Нарлаг диваажин” төслөөрөө дамжуулан “Хурд” хамтлагийнхан рок попын уран бүтээлчдийг хуучин дуунуудаараа бус шинэ бүтээлүүдээ сонсогч, урлаг сонирхогчдод хүргэх цаг ирсэнийг сануулах зорилготой байгаа гэдгээ ч хамтлагийн уран бүтээлчид хэлж байлаа.
“Хурд” хамтлагийн “Нарлаг диваажин” төслийн хоёр дахь шинэ бүтээл “Яамайдаа” дуу нь сонсогч фэнүүдийнх нь хүртээл болжээ. Олон уран бүтээлчид хучнаа “нэрэх” болсон энэ үед тэд өөрсдийн шинэ бүтээлээ сонуурдуулж байгаа нь рок попын уран бүтээлчдэд цочроо өгсөн үйлдэл боллоо.
Ингээд тэдний метал рок жанрын хоёр дахь шинэ бүтээлийг хамтдаа сонирхоё.
Э.ТЭКҮ