IELTS-ийн сургалтанд хамрагдаад 7.5 оноо авсан амжилт үзүүлсэн

Хуучирсан мэдээ: 2014.12.02-нд нийтлэгдсэн

IELTS-ийн сургалтанд хамрагдаад 7.5 оноо авсан амжилт үзүүлсэн

IELTS-д 7,5 оноо авсан сурагч О.Төгөлдөр: Би JET англи хэлний сургалтын төвийн IELTS-ийн сургалтанд хамрагдаад 7.5 оноо авсан амжилт үзүүлсэн.

Надад гадагшаа сургуульд суралцахад IELTS-ийн оноо хэрэгтэй болсон. IELTS ангид Чинзориг, Kelly гэсэн 2 багш маань ордог байсан.

Kelly багш бид нарт их зөвөлгөө өгдөг байсан яавал IELTS дээр өндөр оноо авах вэ? Яаж ярьж сурах г.м их олон зөвлөгөө өгдөг байсан. Бид нарыг баг багт хуваан бие биетэйгээ ярилцах боломжийг олгож англи хэлний ярих чадварыг илүү их сайжруулж өгсөн.

IELTS-ийн сургалтанд хамрагдаж байхад 7 хоног бүр туршилтын шалгалт авдаг байсан. Би эхний 7 хоногт өгч байхад 5,5 оноо авч байсан бол сургалтын явцад нийт 7 удаагийн шалгалтаар шалгалт бүр дээр миний түвшинд ахилт гарч байгаа нь мэдэгдэхүйц анзаарагдсан. IELTS-ийн шалгалт формат болон асууж байгаа хэв маяг маань зүгээр англи  хэлний шалгалтыг бодвол арга техник нь өөр байдаг бөгөөд олон туршилтын шалгалт өгсөнөөр дадлагажиж үндсэн IELTS-ийн шалгалтанд мэргэшиж сайн мэддэг болж өгч байсан.

IELTS-ийн шалгалт өгөхдөө анхаарах зүйл нь

Сонсголын ажил: Сонсголын ажил дээр ихэнхдээ үг нөхөж бичих дасгал орж ирдэг үүн дээр үг нөхөхдөө дараах зүйлийг анхаарах хэрэгтэй тухайн хоосон зайн дээр би тэмдэг нэр, нэр үг, оноосон нэр гээд ямар үг нөхөхөө сайн бодох хэрэгтэй.

Урьдчилаад 30 секундын хугацаанд сонсох дасгалаа гүйлгэж унших боломжтой байдаг энэ үед ямар үг нөхөх вэ? гэдэг ерөнхий таамаглалтай болчоод дараа нь тэр үгээ барьж авч сонсоход илүү дөхөмтэй байдаг. Түлхүүр үгүүдийг маш сайн анхаарч сонсох хэрэгтэй. Жнь: Он сар, газар, оноосон газар г.м.

Сонсголын дасгал яг асуултын дараалалаар явдаг учир тайван тухайн асуултаа хариулж дараагийн асуултруу шилжих хэрэгтэй. Олон зүйлрүү сатаарах хэрэггүй зөвхөн сонсож байгаа зүйлрүүгээ 100% анхаарах хэрэгтэй.

Бичгийн ажил: Бичгийн ажилын хувьд Cambridge-ийн  Practice test 1-9 гэсэн ном байдаг энэ номнуудаас reading дасгалуудыг ажиллах хэрэгтэй. Би тухайн номноос дасгал сонгож аваад жинхэнэ шалгалт өгч байгаагаар төсөөлөөд цагтаа амжиж хийж байгаагаа шалгаад ажилладаг байсан нь IELTS жинхэнэ шалгалт дээр хугацаандаа амжиж хийх цагаа зөв хувиарлах зүйл дээр санаа зоволтгүй болж өгсөн.

Уншлагын ажил: Уншлага дээр бид нарын нөхөж бичих гэж байгаа зүйл маань дандаа текстэн дээр байдаг учир skimming, scanning гээд 2 аргыг төгс эзэмшисэн байх ёстой. Миний тухайн асуултанд хариулах хариулт маань тухайн эхийнхээ яг хаана байна вэ?  Гэдгийг мэдэх ёстой. Тухайн эхийг ажилж эхэлхээс өмнө бүх асуултуудаа уншиж үзээд дүрээ олсон байх ёстой ер нь иймэрхүү зүйл дээр ажиллах ёстой гээд бодсон байж байгаад дараа нь эхээ шууд унших хэрэгтэй. Эхээ уншихдаа газар усны нэр, он цаг, хүмүүсийн нэрийг доогуур тэмдэглээд явчих хэрэгтэй ихэнхдээ IELTS-ийн асуулт маань дараах зүйлүүдэд чиглэсэн байдаг дараа нь дасгал ажиллах явцад тухайн зүйлүүдтэй холбоотой зүйлээ тэмдэглэсэн хэсгээ сөхөөд харахад илүү үр дүнтэй.

Уншлага дээр гол анхаарах зүйл нь тухайн хүн өөрийн мэдлэг бодлоор хэзээ ч хариулж болохгүй өмнө нь текстэн дээр уншаад баталсан судалсан энэ яг үнэн гээд бодож байгаа зүйл маань тухайн эх текст дээр өгөгдөөгүй байх тохиолдолд би өөри йн мэдлэгээрээ үнэн гээд бөглөвөл тэр маань алдаа болоод явчидаг бөгөөд үнэн худал дасгал дээр дээрх зүйлээс болж алдах магадлал их байдаг.  Бас хүмүүс үргэлж, заримдаа гэсэн асуултан дээр их төөрөлдөж алдах зүйл байдаг түүн дээр бас анхаарах хэрэгтэй. Аль болох олон уншлагын текст уншиж байх хэрэгтэй шинжлэх ухаан, бизнес г.м сэдвүүдийг уншиж байх хэрэгтэй байдаг. Сонирхолтой зүйлүүдийг уншиж мэдэж байх хэрэгтэй.

Уншлага дээр өндөр оноо авахын тулд өөрийн үгийн сан маш баялаг байх нь чухал тэгээд бас тухайн эх дээр гарч байгаа өгүүлбэрүүд маань цогц өгүүлбэр болон угсарсан нийлмэл өгүүлбэр байдаг учраас тийм өгүүлбэрүүдийг уншиж сайн ойлгодог байх хэрэгтэй.

Ярианы ажил: Яриан дээр хүн юуны түрүүнд өөрийнхөө бариарыг давсан байх хэрэгтэй  хүн өөри йнхөө санааг бүрэн илэрхийлэх чадвартай болсон байх хэрэгтэй. Байнга ярьж байх хэрэгтэй.

Jet-ийн сургалтанд хамрагдаж байхад баг болгон хуваан хооронд нь яриулж байгаа нь ярианы чадвараа дэлгэрүүлж ярих тал дээр сайжирч ирсэн.

Жинхэнэ IELTS-ийн шалгалтын өрөөнд орж ярихдаа тухайн ярилцаж байгаа хүнийхээ нүдрүү харч ярилцах хэрэгтэй харилцан яриагаа илүү бодит амьд байлгахын тулд хүнрүүгээ хандаж ярих хэрэгтэй. Шалгагч багшаа яг найзтайгаа ярилцаж байгаа юм шиг л ярих хэрэгтэй сандрах ямар ч хэрэггүй. Шалгагч багшийн асуултыг маш нарийн нухацтай сонсож асуултын дагуу хариулах хэрэгтэй асуултанаас гажих болон өөр зүйл оруулж ирэх огтхон ч хэрэггүй.

Дээрх 4-н чадваруудыг бүрэн эзэмшиж суралцахад тусалсан JET- англи хэлний сургуулийн багш Чинзориг, Kelly 2тоо маш их баярлалаа. Олон олон хүүхдийн зорилгодоо хүрэх шалгалтанд нь тусалж байгаа ажилд нь амжилт хүсье.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж