10.00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны 351 тоотод, “Чөлөөт сонголттой уншлагын танхим” болон ТҮЦ машиныг ашиглалтад оруулах үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ болно.
10.30 цагт Жавзандамба Хутагт Төвд “Далай багшийн монголчуудад зориулсан сүнчээ” монголын сүсэгтнүүдийн хүсэлтээр болох гэж байна. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Богд Зонховын “Их Бодь мөрийн зэрэг” номыг энэ сарын 2-5-ны хооронд айлдах юм байна. Уг номын айлдварын Монгол орчуулгыг www.dalailama.mn цахим хуудас шууд дамжуулах аж. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдварын сүүлийн өдөр буюу 12 сарын 5 нд Жанрайсиг бурханы авшиг хайрлах юм байна.
11.00 цагт Зэвсэгт хүчний жанжин штабт Афганистан Улсад үүрэг гүйцэтгээд ирсэн зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа болно.
11.00 цагт Төрийн ордны “Г” танхимд УИХ-ын гишүүн Г.Уянга Оюутолгойн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт “Fashion TV”-ийн байран дизайнер Д.Отгонжаргалын "O Couture Fashion Show Fall 2015" шоуны хэвлэлийн бага хурал болно.
12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Дакар ралли”-д монголоос анх удаа авто машины төрөлд ОУХМ Н.Лхамаа болон түүний багийнхан оролцох болсон талаар хэвлэлийн бага хуралтай. Тэд ирэх нэгдүгээр сарын 12-18-ны хооронд Өмнөд Америкийн зорих юм.
14.00 цагт НЭМГ-аас БЗД-ийн "Өсвөр үе залууст ээлтэй клиник" -ийн нээлтийн үйл ажиллагаа болно. Тус клиник нь олны нэрлэж заншсанаар Оюутны хотхон буюу Баянзүрх дүүрэг 6-р хорооны Оюутны Өргөө 1 байранд нээлтээ хийнэ.
14.00 цагт Спортын төв ордны “А” зааланд "Шонхор кап" оюутны аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний нээлт болно.
14.00 цагт “Туушин” зочид буудал “News”агентлагийн 10 жилийн ойн хэвлэлийн бага хурал, “Мэдээллийн урланд тавтай морил” онлайн гэрэл зургийн үзэсгэлэн, “News форум”, “Hit news” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно.