Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс Боомтын газрын дарга Л.Гүндалайд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тодруулбал, түүнийг бусдыг заналхийлсэн, дархан цаазат газар хууль бусаар барилга барьсан хэрэгт буруутгаж байгаа гэх. Л.Гүндалай, түүний төрсөн ах Л.Баяндалай, иргэн Д.Дашдондог, Т.Одсүрэн нарын хамт Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, бурхантай хөшөөний зүүн талд буюу ХААИС-ийн худгийн хойд талд газрын зөвшөөрөл, барилгын зураг төслийн зөвшөөрөлгүйгээр дөрвөн давхар байшин барьсан байна. Энэ талаар иргэдээс ирсэн гомдлын дагуу НМХГ-ын улсын байцаагч нар шалгалт хийхэд зөвшөөрөлгүй барилга барьсан нь тогтоогджээ.
Б.ХУЛАН