АТГ-ын дэд дарга Б.Хурц ТЕГ-ын дарга болсон. Түүний оронд хэн очих вэ гэсэн яриа улс төрийн болон эдийн засгийн хүрээнийхний сонирхлыг татах болсон. Одоогоор хэнийг түүний оронд томилох вэ гэдгийг УИХ шийдээгүй байгаа. Б.Хурцыг явсантай холбоотойгоор АТГ дотоодоо сэлгээ хийж эхэлжээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын тушаалаар тус газрын Тамгын хэлтсийн даргаар З.Баасаннямыг томилсон гэх мэдээлэл байна. З.Баасанням нь 1992-1996 онд Цагдаагийн дээд сургуульд суралцаж, хуульч мэргэжил эзэмшсэн нэгэн аж. Тэрээр 1996-2007 онд Төв аймгийн Цагдаагийн газар, нийслэлийн Налайх, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус ажиллаж байжээ. Түүнчлэн 2007 оноос Авлигатай тэмцэх газарт мөрдөн байцаагч, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах ажилтнаар ажиллаж байсан аж.
Б.ХОНГОР