Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд клуб” ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан өнөөдөр үзэгчдэд “Лаа” сэтгэхүйн эротик драмын жүжиг толилуулах нь ээ.
Эл жүжгийн найруулагчаар Ж.Уранцацрал ажилласан бол гол дүрүүдэд М.Энхзаяа, Б.Тэлмэнпүрэв, Э.Мөнхдалай, Б.Хэрлэн нар тоглох юм байна.
“Лаа” жүжигт эмэгтэйчүүдэд тулгардаг олон саад бэрхшээл болон нийгмийн тодорхой хувийг эзэлдэг биеэ үнэлэгч хүүхнүүдийн бодит амьдралыг харуулах гэнэ. “Биеэ үнэлэгч ч гэсэн хүн шүү дээ” гэх ойлголтыг үзэгчдэд хүргэх, охид, бүсгүйчүүдийг өөрийн амьдралдаа буруу сонголт хийхээс нь сэрэмжлүүлэх зорилготой уг жүжгийг үзэгчдийн хүртээл болгохоор зэхжээ.
Энэхүү жүжиг нь Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр 19.00 цагт тоглох аж.
Э.ТЭКҮ