Үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн томоохон чуулга уулзалт ирэх сарын 2, 3-нд болно. "Trade Mongolia-2011" чуулга уулзалтыг Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа зэхэж байна. Чуулга уулзалтын үеэр "Монголын хөрөнгийн бирж", "Монголын зах зээл дээрх гадны болон дотоодын брокерын пүүс, сангууд", "Монголын зах зээл дээрээс хэрхэн мөнгө босгох вэ?", "Тавантолгой хувьцаа", "Монголын компани гадаадын зах зээл дээр" гэсэн үндсэн таван сэдвээр хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн арга хэмжээний үеэр иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаар ойлголт мэдлэг мэдээлэл өгөх, компаниуд үйл ажиллагаагаа сурталчлах үзэсгэлэн зохион байгуулах гэнэ.
Б.УНДРАХ