“Black Eyed Peas” хамтлагийн гишүүн, дуучин Ферги уран бүтээлийнхээ ажлаас хэсэг хөндийрч, хамаг цаг заваа хайрт нөхөртөө зарцуулж байгаа гэнэ. Дуу, клип, тоглолт гэж сатааралгүй хувийн амьдралдаа анхаарч байгаа дуучин бүсгүй нөхөр Жош Духамелын хамт гэр бүлийн амьдрал зохиоход бэлэн болсон тухайгаа сэмхэн цухуйлгав.
Холливудад хүүхдийн “даллага аваад” байгаа энэ үед Фергигээс нэгэн сэтгүүлч ойрын хугацаанд хүүхэдтэй болох эсэх талаар нь гэнэдүүлэн асуухад, тэрбээр “Тэгэлгүй яахав. Яг одоо энэ цаг мөчид биш ч гэлээ ойрын төлөвлөгөөнд хүүхэд бий” хэмээн хүүхдийн хүслэн болсон шинжтэй хариулжээ.
Б.Энхцэцэг