Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

NEWS-гүй өдөр гэж үгүй

Компьютераа асаачихаад ажлаа эхлэхээс өмнө news.mn-ээр заавал нэг “шагайдаг” зуршилтай болоод уджээ. Өдөр тутмын сонины гал тогоонд өсч өндийсөн сэтгүүлч надад цахим сэтгүүл зүй дэндүү хол санагддаг байсан минь мартагдаж.  Мартагдаад зогсохгүй хэсэгхэн хугацаанд цахим сэтгүүл зүйд өөрийн хувь нэмрийг оруулж, news.mn-дээ соёл урлагийн чиглэлийн мэдээ, мэдээллийг бэлтгэдэг байлаа. Одоо сэтгүүл зүй гэхээсээ илүүтэйгээр театр, жүжиг, язгуур урлаг гээд урлагийн салбартай ойрхон ажиллаж байгаагийнхаа хувьд байнгын уншигч нь болоод байна.

Сонгодог урлаг, театр, урлагийн амьдралд гарч буй шинэ соргог бүтээл, хандлагыг байнга дэмжин, мянга мянган уншигчдадаа хүргэж байдагт нь News агентлагийн хамт олонд ямагт талархдаг. Монголынхоо далбааг хэн нэгэн авьяастан хаа нэгтээ өндрөөс өндөрт мандуулсныг, дэлхийд шагшигдсан суут бүтээл Монголын тайзнаа амилсныг хамгийн түрүүнд танай сайтаас олж мэддэг шүү. Үргэлж дотно дулаахан санагддаг танай хамт олонд 10 жилийн ойн мэндийг хүргээд амжилт, эрч хүч, гайхалтай шинэлэг санаа, бүтээлүүдээр ирэх он жилүүд тань дүүрэн байхыг бэлгэдэн ерөөе.

Б.Цацрал

ArtLar House

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж