Сангийн сайд С.Баярцогтын хариулснаас үзвэл өнгөрсөн жил төсвийн бололцооноос шалтгаалж хөрөнгө оруулалтын санхүүжилтийг 30-70 хувиар тавьжээ. Нэмэгдэл орлогын эх үүсвэр гарвал Засгийн газар 100 хувь болгож нэмэгдүүлэх зорилттой байгааг Сангийн сайд хэллээ. Одоогоор орлогын нэмэгдэл эх үүсвэр гараагүй. Тавантолгойн ордын хэлэлцээр дуусахад тодорхой урьдчилгааны асуудал яригдах аж. Тавантолгойн оролцооны урьдчилгаа орлого болж орж ирэх учраас тэр хэмжээгээр төсөвт тодотгол хийж болох юм байна. Өмнө нь дөрөв, тавдугаар сарын үед тодотгол хийхээр төлөвлөж байжээ. Гэхдээ одоогоор Тавантолгойн хэлэлцээр идэвхтэй хоёрдугаар шатандаа яваа. Зургадугаар сард дуусах боломжтой юм байна. Иймд ирэх сард хөрөнгө оруулалтад тодотгол хийх боломжтой гэж Сангийн сайд хэллээ.
Ирэх сард тодотгол хийх боломжтой
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр эрхэм гишүүн А.Баделхан хөрөнгө оруулалтын тодотголыг хэзээ хийх талаар Сангийн сайдаас тодрууллаа. Баян-Өлгий аймагт 650 сая төгрөгийн өртгөөр засвар хийх дотуур байранд өнгөрсөн жил төсөв батлахдаа 15 сая төгрөг тавьжээ. Үлдсэн мөнгийг төсвийн тодотголд хэзээ тусгахыг тэрбээр асууж байлаа.
Д.ОЮУН