DM: АНУ, Их Британи Фроулийн алуурчны хамсаатнуудыг олов

Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

DM: АНУ, Их Британи Фроулийн алуурчны хамсаатнуудыг олов

 

АНУ ба Их Британийн тагнуулчид сэтгүүлч Жеймс Фоулийг хөнөөсөн “Исламын улс” бүлгийн дайчны гэх хамсаатнуудын сүлжээг илрүүлсэн гэж The Daily Mirror сонинд мэдээлжээ.

 

Сэжигтэн арваад хүмүүс алуурчин исламд мөнгө хөрөнгөөр тусалж байсан гэнэ. Хамсаатнууд нь Дьюсбери хотоос Лондон хүртэл олон хотуудад илэрсэн байна.

 

Фоулийг цаазалсан Жихади Жон гэгчийг тогтоосон мэдээллийг баталгаажуулах ажлыг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо тогтоосон ба түүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг гаргаагүй нь хамсаатнуудыг нь мөрдөн тагнахтай холбоотой ажээ.

 

Лондоны рэперчин Абдель-Мажид Абдель Бари буюу Жихади Жон нь Америкийн сэтгүүлч Жеймс Фоулийг Иракт хөнөөсөн гол алуурчин гэгдэж байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж