Худалдаа үйлчилгээний салбарын тулгамдсан асуудлыг ярилцана

Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

Худалдаа үйлчилгээний салбарын тулгамдсан асуудлыг ярилцана

Худалдаа үйлчилгээний салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам хэлэлцүүлэгт өнөөдөр МҮХАТ дээр болох гэнэ. Тус уулзалт-хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл оролцож доорх асуудлуудаар та бүхэнтэй санал солилцож ярилцах болно. Үүнд: экспорт, импортын үйл ажиллагаатай холбоотой хяналт шалгалт, зөвшөөрөл, лицензийн асуудлаар бизнесийнхэнтэй санал солилцох аж. Мөн тээвэр, логистик, дэд бүтцийн болон худалдаа, үйлчилгээний салбартай холбоотой тусгай зөвшөөрөл, дүрэм журам, стандартууд, хүнсний спирт, согтууруулах ундаа зэрэг шинээр болон шинэчлэн батлах хуулийн төслүүдэд санал өгөх асуудлыг ярилцах ажээ.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж