Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

Хятадын уйгарууд

 

Америкийн өнгөт эсэргүүцэл, нефтийн үнэ, Путины бяслаг, Украины шинэ удирдлага, Нигерийн балмад террор зэргийн үйл явдлууд өнгөрсөн долоо хоногийн тоймд.

 

 

Долоо хоног гайхал төрүүлэв. Цагаан арьстан цагдаа өнгөт арьстан хүнийг буудаж болохгүй нь ойлгомжтой мэт байв. Гэтэл тийм биш аж. Миссури мужийн ардын шүүгчид цагдаагийн ажилтан Даррен Уилсон өнгөт арьстан залууг буудан хөнөөснийг зөвтгөсөн шийдвэр гаргав. Хуулийн дагуу 12 ардын шүүгчдийг орон нутгийн иргэдээс санамсаргүй шилэлтээр томилдог. Тэр арван хоёр хүний зургаа нь эрэгтэй, гурван эмэгтэй нь цагаан арьстан, хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нь өнгөт арьстнууд байв. Тэр санамсаргүй сонголтын шүүгчид цагдааг гэм буруугүй гэж үзсэн байлаа. Харин америкчууд ингэж үзэхгүй олон хотуудад эсэргүүцлийн ажиллагаа явууллаа.

Фергюсон хотынхон гомдлоо гарган цагдаагийн машинууд, зарим нэг байр байшинг галдав. Эсэргүүцэл нь үймээн болон өргөжиж сүүлдээ дээрэм тонуул хийж эхэллээ. Эрх баригчид Үндэсний гвардийнхныг хотод орууллаа. Томоохон эсэргүүцэл Лос-Анжелес, Нью-Йорк гэх мэтийн том хотуудад болсон юм. Америкийн хууль хяналтынхныг хүч хэтрүүлэн хэрэглэж байна гэж буруутгалаа. Олон зуун хүнийг барин саатуулсан байлаа.  Хэвлэлийн мэдээгээр, Америкийн цагдаа нарын гарт жилд үрэгдэгсдийн тоо, террорт үрэгдэгсдийнхээс хамаагүй  давсан байлаа. Зөвхөн наймдугаар сараас хойш цагдаагийнхан 12 хөвгүүнийг буудсан байв. Тоглоомын буутай нэгэн хүүг буудан хөнөөсөн байлаа. Цагдаа нарын мэдээлснээр  өнгөрсөн хоногуудын эсэргүүцлийн үеэр жагсагчид 150 удаа буудсан гэнэ. Азаар хэн нэгнийг оноогүй байна.

 

Америкийн өнгөт эсэргүүцэл нутгийн баруун хэсгээр ихээхэн цас орж, хүйтэрсний улмаас эрчээ сулруулсан байв. Мөн  хар баасан гаригийн худалдааны өдөр, Үндэсний талархлын өдөр зэрэг нь энд нөлөөлсөн л дөө. Зул  сарын худалдаа эхэлснээр америкчууд буу зэвсэгтэй болох эрмэлзэл ихтэй байв. Хар баасан гаригт дэлгүүр бүрээс хууль хяналын газруудад зэвсэгтэй болох хүмүүсийн өрөгдөл секунд тутамд гурав ирж байжээ.

 

Ням гаригаас Фюргенсоноос долоо хоногийн эсэргүүцлийн марш эхэллээ.

 

Владимир Гройсман Дээд радын даргаар сонгогдов

 

Владимир Гройсманд Юлия Тимошенко баяр хүргэж байгаа нь

Максим Никитин/ТАСС

 

Украины шинэ парламентын нээлт арваннэгдүгээр сарын 27-нд боллоо. Майданы үзэл бодлын таван намын жигүүр Европын Украин гэсэн парламентын эвслийг байгууллаа. Түүнийг  "Петр Порошенкогийн эвсэл", "Ард түмний фронт", "Өөрийн тусламж", Олег Ляшкогийн Радикальнам,  "Батькивщина" намын 302 депутат бүрдүүлэв. Мөн энэ өдөр Украины ерөнхий сайдаар Арсений Яценюкийг Дээд рад баталсан байв.

 

ОРЕС нефтиэр хахахаар шийдлээ

 

Фото: Heinz-Peter Bader / Reuters

 

Вена хотноо болсон Нефть экспортлогч орнуудын байгууллага, ОРЕС –ийн ээлжит чуулган зах зээлийн оролцогчид мөн дэлхийн хувьд хүлээгдэж байсан  хөнгөлөлтийн авчирсангүй. Нефтийн өдөр тутмын олборлолтын квотыг буулгасангүй, нефтийн үнэ үргэлжлэн уналаа.

 

Өнгөрсөн пүрэв гаригт буюу арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Вена (Австри) хотноо ОРЕС-ийн 162 дугаар хуралдаан түүний ерөнхийлөгч бөгөөд Ливийн ерөнхий сайдын орлогч Абдурахман АхатарАль Ахиришийн удирдлага дор явагдлаа.

 

Тус байгууллага өөрийн ерөнхийлөгчөөр Нигерийн төлөөлөгчдийн тэргүүн хатагтай Дизани Алисон-Мадуэкийг нэгдүгээр сарын 1-нээс эхлэн томилов. Катарын төлөөлөгчдийн тэргүүн бөгөөд Катарын Нефтийн сайд доктор Мохаммед бин Салех Аль Сада вице ерөнхийлөгчөөр мөн тэр хугацаанд томилогдсон байна.

 

Тус байгууллага тайлангуудыг сонсож, зохион байгуулалтын ажлаас гадна цаг уурын өөрчлөлт мэтийн даяарчлалын олон асуудлаар санал солилцлоо. Мөн төсвөө баталжээ.

 

Бага хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргын  тавьсан нефтийн зах зээлийн байдлыг авч хэлэлцээд 2015 оны эхний хагаст нь гол анхаарлаа төвлөрүүлсэн бүх улирлынх нь эдийн засгийн дүгнэлтийг гаргалаа. Тэрээр дэлхийн эдийн засгийн өсөлт удаан тэгш биш өсөлттэй байна гэв. Энэ жилийн өсөлтийг 3,2 хувьтай ирэх жилийн өсөлтийг 3,6 хувьтай байна гэж дүгнэв. Дэлхийн нефтийн өсөлтийг сэргэнэ гэж үзсэн ба ирэх оронд ОРЕС-ийн гишүүн биш орнуудын нийлүүлэлтээр өдөрт 1,36  сая баррелиар тэр нь нөхөгдөнө гэжээ.

 

Нефтийн үнэ эрс унасанд зовинож буйгаа хэлэхийн зэрэгцээ нефтийн тогтвортой үнэ дэлхийн эдийн засгийн нөлөөлөн үйлдвэрлэгч нар сайн ашиг өгч ирээдүйн эрэлтийг хангаж чадахгүй байгааг хэлээд зах зээлийн тэнцвэрийг сэргээх үүднээс нефтийн хоногийн олборлолтоо 30,0 сая  баррелийн төвшинд нь барьж байхаар шийдсэн байна.

 

Тус байгууллага Венесуэлийн доктор Бернард Моммерийг удирдлагын зөвлөлийн дараа 2015 оны хугацаанд томилов. Түүний орлогчоор Алжирийн Ахмед Мессали томилогджээ. Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Абдалла аль-Бадрийн бүрэн эрхийн хугацааг зургаан сараар сунгасан байна. ОРЕС-ийн дараагийн ээлжит хуралдаан 2015 оны зургадугаар сарын 5-нд Вена хотноо болно. “Нефтийн бүтээгдэхүүн: Дэвшлийн хөдөлгөх хүч” гэсэн нэртэй ОРЕС-ийн олон улсын семинар ээлжит хуралдааны өмнөх хоёр өдөр явагдахаар төлөвлөгджээ.

 

Нигерид хамгийн  их хохирогчтой террор хийгдлээ

 

 

Нигерийн Кано хотын сүмд болсон дэлбэрэлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 120  болж, 270 хүн шархаджээ. Баасан гаригийн мөргөлийн үеэр хоёр амиа золиослогч тэсрэх төхөөрөмжөө дэлбэлжээ. Дараа нь зэвсэгтэй хүмүүс олныг бууджээ. Халдлагад 15 террорист оролцсоноос дөрөв нь устгагдаж бусад нь нуугдан зугтаж чадсан байв. “Боко Харам” гэх хэт даврагчдын бүлэглэл сүүлийн үед Нигерид хүчээ авч байгаа тэд Африкийн энэ орны ихэнх аллагыг хийж байгаа юм.

 

"Путины бяслаг» Финляндын хамгийн алдартай үг болов

 

 

 

Оросын ерөнхийлөгчийн үйлдэл Финляндад  хамгийн алдартай үгийг гаргаж ирэв. Оросын хориг арга хэмжээнд орсон Valio компанийн бяслаг Оросын зах зээлээ алдаад Финляндын дэлгүүрүүдэд хамгийн хямд бүтээгдэхүүний нэг болсноор Putin-juusto буюу "Путины бяслаг» гэсэн нэрийг гаргаж иржээ.

 

Николя Саркози улс төрдөө эргэн ирж байна

 

Николя Саркози

EPA/GUILLAUME HORCAJUELO

 

Францын ерөнхийлөгч асан Николя Саркози Ард түмний хөдөлгөөнийг дэмжих холбоо гэсэн хамгийн том сөрөг намын даргаар сонгогдлоо. Сөрөг хүчний тэргүүлэх намын  хурал бямба гаригт болж өнгөрөв. Шинэ даргын сонгуульд намын 150 мянга гаруй гишүүд оролцсоноос Саркози тэдний 64,5 хувийн санал авчээ. “Үйл ажиллагаандаа орох цаг ирлээ. Өнөөдрийн санал хураалт нь шинэ үеийг заалаа. Францын хувьд шинэ шийдвэр олохын тулд  бид хүчээ нэгтгэх ёстой” хэмээн Саркози фейсбүүк сүлжээний хуудсандаа бичжээ.

 

Хятадад террор хийгдэн наад зах нь 15 хүн амиа алдав

 

 

Хятадын Шинжаан-Уйгарын Шаше дүүрэгт хүйтэн зэвсгээр зэвсэглэсэн салан тусгаарлагчид дахин нэг аллага үйлдэв. Террористууд тэсрэх төхөөрөмж дэлбэлсний дараа  хутга мэстэйгээр  захад байсан хүмүүсийг дайран халджээ. “Синьхуа” агентлаг  мэдээлснээр наад зах нь 15 хүн амь үрэгдсний 11 нь террористууд байв. Өөр 14 хүн  шархаджээ.

 

Өмнө нь тэр дүүрэгт бас нэг ийм аллага долдугаар сард хийгдсэн ба 37 хүн алагдсан байлаа. Цагдаагийнхан 59 исламын дайчдыг хөнөөсөн гэж мэдээлж байжээ. Энэ хэргээр 27 террорист алах ялаар шийтгүүлсэн байлаа.

 

ДХБ-ын гишүүд анх удаагаа даяарчлалын шийдвэр гаргалаа

 

Фото: Fabrice Coffrini / AFP

 

Дэлхийн Худалдааны байгууллагын 19 жилийн түүхэнд түүний 160 гишүүн орон даяарчлалын гэрээ байгуулан хил, гаалийн хяналтын шинэ стандартыг тогтоохоор шийдлээ. Олон улсын худалдааны танхмын (ICC) үнэлгээгээр, шинэ шийдвэрийн дагуу дэлхийн худалдаа ойрын жилүүдэд нэг их наяд доллараар нэмэгдэн, дэлхийн эдийн засагт 21 сая ажлын шинэ байр бий болох ажээ.

 

Хоккейн домогт дасгалжуулагч мөнх бусыг үзүүллээ

 

 

Арваннэгдүгээр сарын 24-нд Зөвлөлтийн “улаан машин” гэж нэрлэгдсэн олимпийн гурван удаагийн аварга багийг бүтээгч, хоккейн домогт дасгалжуулагч Виктор Тихонов 85 насандаа таалал төгсөв. Зөвлөлтийн агуу хоккейн эрин аль эрт  дуусан ч одоо түүний тодруун бэлгэдлийн нэг төгслөө.

 

Хосни Мубаракын хэрэг үгүйсгэгдлээ

 

Хосни Мубарак (слева)

© Архив EPA/KHALED ELFIQI

 

Египетийн нийслэлийн Эрүүгийн шүүх тус орны экс-ерөнхийлөгч Хосни Мубарак, түүний хоёр хүү Али ба Гамаль, Дотоод хэргийн сайд асан Хабиб аль-Адли болон  өөр зургаан цагдаагийн өндөр тушаалтнуудыг бүх зүйл ангиар нь зөвтгөсөн шийдвэр гаргалаа.

 

Тэднийг “зууны хэрэг” гэж нэрлэсэн шүүх ажиллагаа нь хэд хэдэн зүйл ангиар яллаж байв. Жагсагчдыг хөнөөсөн, Израиль байгалийн хийг хямд үнээр худалдсан, Шарм-эш-Шейх дэх өргөөг Мубаракийн гэр бүл хууль бусаар завшин авсан мөн авлигын хэрэг зэрэг олон ял тэдэнд тулгагдсан байв. Үүний дараа амралтын өдрүүдэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн ажиллагаа Каир хотод гарч цэргийн хүчээр тэднийг даржээ. Наад зах нь хоёр хүн үрэгдсэн байлаа.

 

Шүүхийн шийдвэр сонсгох үеэр 2011 оны нэгдүгээр сарын сүүлч хоёрдугаар сарын эхээр хувьсгалын өдрүүдэд амь үрэгдэгсдийн  шинэ тоо хэлэгдсэн байна. Албан ёсны статистикаар 850 хүн амь үрэгдсэн ба 6000 гаруй хүн хэлмэгдсэн гэж байв. Эдгээр тоог гурван долоо хоногийн турш моргоос авсан мэдээнд үндэслэн гаргасныг дуулгалаа.  Энэ тоонд гэмт хэрэгтнүүд, азгүй тохиолдлын хохирогчдыг оруулсан байсныг одоо өөрчлөн хувьсгалын өдрүүдэд үрэгдсэн хүний тоог 239 хүн  хүн гэж зарлав. Нийт 1588 хүн шархадсан гэж үзэв.

 

Долларын ханш Москвагийн бирж дээр 50 рублиэс давав

 

 

Москвагийн бирж дээр ам.долларын ханш 50 рублиэс даван дээд цэгийн рекорд тогтоосон мэдээлэл  пүрэв гаригт гарч ирэв. Нэг евро тэнд 62 рублиэс илүүгээр зарагджээ.  Энэ жилийн эхнээс долларын рубльтай харьцуулсан ханш бүтэн хагасаар нэмэгджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж