Дассан сурсан Майами хотдоо одоо хүртэл амьдарсаар байгаа дэггүй мөртлөө чадварлаг жүжигчин бүсгүй Линдсей Лохан энэ долоо хоногийг амралтын байдалтай өнгөрүүлж байна. Тэрбээр ням гаригт NBA-ын плей-оффын тоглолтыг үзэж, үдшийг спортоор амьсгалж өнгөрүүлсэн бол даваа гаригийг наран шарлагын газарт биеэ шарж өнгөрүүлжээ. Харин энэ үеэр дүрсгүй папарациуд бас л зүгээр суусангүй, Линдсейгийн гар дээрх шинэхэн шивээсийг олж хараад амжжээ. Линдсей гар дээрээ BLOOD буюу цус хэмээн шивүүлсэн бөгөөд шивээсний чанарын муугаас бэх нь урссан байжээ.
Б.Энхцэцэг