Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 5-10 метр. Дархадын хотгороор 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 16-21 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 27-29 градус, бусад хэсгээр 30-32 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Завханы хойд хэсгээр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар 27-32 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөндөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэний эрч чангарч шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж