Хөлбөмбөгийн од Дэвид Бэкхем өчигдөр өглөө /XI.29/ хүү Бруклиний хамт автомашины осолджээ. Бэкхем Английн “Arsenal” багийн тоглолтоос 15 настай хүүгээ аваад явж байхдаа осолд орсон байна. Бэкхем, Бруклин хоёр хүнд бэртэл аваагүй гэнэ. Гэхдээ ослыг нүдээр харсан гэрчүүд Бэкхем мөрөндөө гэмтэл авсан байж магадгүй гэж жиргэцгээж байна. Түүнчлэн Бэкхемийн “Audi” автомашины жолоочийн тал нэлээд эвдэрчээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа гэнэ. Бэкхемийн хүү өнгөрсөн арваннэгдүгээр сард “Arsenal” хөлбөмбөгийн багтай гэрээ байгуулсан аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Telegraph, People