Де Росси Италийн шигшээд багтсангүй

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Де Росси Италийн шигшээд багтсангүй

Ирэх зургадугаар сард Италийн хөлбөмбөгийн шигшээ баг “Евро-2012”-ын урьдчилсан шалгаруулалтын хүрээнд Эстонитой, дараа нь Ирландын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Тус тоглолтод оролцох багийн бүрэлдэхүүнээ шигшээ багийн дасгалжуулагч Чезаре Пранделли зарлалаа. Энэ бүрэлдэхүүнд шигшээ багийн гол тоглогчдын нэг Даниель де Росси багтсангүй. Харин довтлогч Марио Баллотели эргэн дуудагджээ. Балотелли, Росси нар өнгөрсөн гуравдугаар сард Украин, Словенийн багтай хийсэн тоглолтод дуудагдаагүй юм. Тус тулаанд “Аззури” хожсон. Харин энэ зун Росси дахиад л шигшээгийнхээ өмнөөс тоглож чадахгүй боллоо. Тэрбээр Сери А-гийн улирлыг гурван тоглолт өнжих шийтгэлтэй дуусгасан. Ирэх улирлын эхлэлийг мөн гараанаас хийхээргүй болсон юм. Хагас хамгаалалтын бүрэлдэхүүнд Андреа Пирло эргэн нэгдлээ. Өвдөгний гэмтлийн улмаас сүүлийн хэдэн сар талбайд гараагүй “АС Милан”-ы хагас хамгаалагчийн хамт Антонио Кассано, Алессандро Матри, Жампаоло Паззини нарын довтлогчид шигшээд багтжээ. Зургадугаар сарын 3-нд Итали, Эстонийн шигшээ багтай “Евро-2012”-ын урьдчилсан шатны тоглолтоо хийх бол дөрөв хоногийн дараа Ирландын шигшээ багтай нөхөрсөг тоглолтыг Бельгид хийх хуваарьтай байгаа юм.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж