“Art house” нээлтээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

“Art house” нээлтээ хийжээ

Эртний болон орчин үеийн үнэт эдлэл цуглуулагч, сонирхогчдод зориулсан “Art house” төв өнгөрсөн баасан гаригт үүд хаалгаа нээлээ. “Азийн урлаг, эртний эдлэлийн галерей”, “Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбоо” хамтран байгуулсан уг төвийн нэг, хоёрдугаар давхарт үнэт эдлэлийн дэлгүүр ажиллаж байгаа бөгөөд эндээс монгол дархчуудын ур ухаан шингэсэн үнэт эдлэл худалдан авах боломжтой.

Монгол урчуудын бүтээл, урлахуйн ухааны уламжлалыг олон нийтэд танилцуулан сурталчилж, уран бүтээлийн үзэсгэлэн, дуудлага худалдаа зэрэг цогц үйл ажиллагаа явуулах үзэсгэлэнгийн танхим “Аrt house”-ын гуравдугаар давхарт бий. Энд эртний эдлэл цуглуулагч А.Алтангэрэлийн хосгүй үнэтэй, ховор нандин цуглуулгыг дэлгэсэн байна билээ. Үнэт эдлэл, эртний хосгүй ховор эдлэл, урлагийн бүтээлийг нэг дор төвлөрүүлж буй уг төв аюулгүй байдалдаа хэрхэн анхаарсныг сонирхоход “Дэлгүүр, үзэсгэлэнгийн танхимд дохиолол тавьж, бүрэн камержуулсан. Хамгаалалтын алба 24 цагаар ажиллана.

Аюулгүй байдлыг бүрэн хангасан болохоор үнэт эдлэлд санаа зоволтгүй” хэмээсэн. “Аrt house”-ын үзэсгэлэнгийн танхимд урлагийн бүх төрлийн бүтээл дэлгэн олон нийтэд толилуулж, үзэсгэлэн худалдаа, дуудлага худалдаа зохион байгуулж болох юм. Талбайн түрээсийг тухайн үйл ажиллагааны зорилго, чиглэлээс хамаарч харилцан тохиролцож болох аж.

С.Сүндэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж