Хэдхэн минутын өмнө бидд УИХ-ын гишүүн М.Батчимэг, Су.Батболд нар өнөөдөр 17 цагаас Төрийн ордонд хэвлэлийн хурал хийхээр товлосныг мэдээлсэн. Гэвч уг хэвлэлийн хурлыг хойшлуулсан байна.
Хэвлэлийн хурлаар АН, МАН-аас томилсон ажлын хэсгийн зөвшилцлийн талаар танилцуулах байсан юм. Энэ сарын 25-нд УИХ дахь АН-ын бүлгээс томилогдсон зөвшилцлийн ажлын хэсгийг байгуулсан. Тус намын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Батчимэг ахалж байгаа бөгөөд ажлын хэсэг МАН-ын ажлын хэсэгтэй арваад удаа уулзалт хийжээ. МАН-ын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Су.Батболд ахалсан байна. Хоёр намын ажлын хэсгийнхэн шинээр байгуулагдах Засгийн газарт хамтрах эсэх, улс орны нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, улс төрийн тогтвортой байдлыг бий болгох зэрэг асуудлаар хэлэлцээ хийжээ.
Д.ЦЭЭНЭ