Шилдэг цэцэрлэгүүдийг шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Шилдэг цэцэрлэгүүдийг шалгарууллаа

Хувийн хэвшлийн шилдэг цэцэрлэгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа энэ сарын 20-нд нийслэлийн Хангарьд ордонд боллоо. Нийслэлийн боловсролын газрын дарга Д.Энхбаяр, Монголын сургуулиудын өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбооны тэргүүн Н.Туяа нар шагнал гардуулсан.

Тэд энэхүү уралдааныг “Төрийн болон төрийн бус өмчийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааны сонгодог жишээ боллоо” хэмээн сайшааж байв. Шилдэг цэцэрлэг тодруулахдаа гадаад, дотоод орчин, сургалтын чанар, боловсон хүчний чадвар, хүүхдийн төлөвшил, амжилт зэргийг гол шалгуур болгожээ. Шилдэг есөн цэцэрлэгээр Сүхбаатар дүүргээс “Орчлон”, “Хөгжил”, Баянзүрх дүүргээс “Мөрөөдлийн хотхон”, “Оньсхон”, Чингэлтэй дүүргээс “Маамуу нааш ир”, “Бяцхан ертөнц”, Баянгол дүүргээс “Бөмбөөхөн”, “Амилагийн найзууд”, Сонгинохайрхан дүүргээс “Гурван хөгжил” цэцэрлэг тодорсон.

Хувийн цэцэрлэгүүд ер нь юугаараа давуу талтайг сонирхож “Мөрөөдлийн хотхон” монтессори цэцэрлэгийн захирал Г.Сайнбилэгтэй ярилцахад “Цэцэрлэгийн гадаад, дотоод орчин тохилог, нэг анги 15-20 хүүхэдтэй. Сургалтын тусгай хө төлбөрийг хувийн хэвшлийн цэцэрлэгүүд анхлан үйл ажил лагаандаа хэрэгжүүлж байна. Тухайлбал монтессори буюу хүүхэд төвтэй сургалт явуулсан. Энэ нь хүүхдийн бие даан суралцах чад варыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт юм” гэв. Энэх үү уралдааныг цаашид уламжлал болгон зохиох юм байна.

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж