Бээжин хотын бэлэн хувцасны нэгэн дэлгүүр ажилчдаасаа өөр хятад хүмүүсийг оруулахгүй болсон нь олны дургүйцлийг төрүүлэв хэмээн The Straits Times сонин дамжуулжээ. Weibo гэх микроблогийн сүлжээгээр ихээхэн дургүйцлийн сэтгэгдэл давамгайлжээ. “Өрсөлдөгч нарын зүгээс оюуны өмчийн хулгай гаргахгүйн тулд үүнийг хийсэн” гэж дэлгүүрийн зүгээс тайлбарласан байна. Тэндхийн нэгэн ажилтны хэлснээр хятад худалдан авагчдын олонх нь олон тооны бараа сонирхож үздэг ч наймаа хийлгүй гардаг гэнэ.
Мөн дэлгүүрт хулгай их гэдгийг бас хэлсэн байна. Нэгэн хятад хүн гадны худалдан авагчийн хэтэвчийг хулгайлсан учир тус дэлгүүр 5000 ам.долларын өрөнд орж байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР