Хуучирсан мэдээ: 2014.11.29-нд нийтлэгдсэн

Жар, далаад оноос эхлэн хүмүүс охин хүүхдэдээ Нарантуяа, Сарантуяа гэх нэрийг олноор өгч эхэлсэн. Тиймээс ижил нэртэй үе тэнгийнхэн олон байдаг. Үүнд сайн муу тал аль аль нь бий. Сүүлийн үед утга зохиолын салбарт нэр нэгтэй хоёр Сарантуяаг хүмүүс андуурах болжээ. Энэ талаар зохиолч, сэтгүүлч Б.Сарантуяа өөрийн фэйсбүүк хуудсандаа бичихдээ:  

-Уран зохиолын салбарт хоёр Сарантуяа зэрэг роман бичээд байхаар олонх нь төөрч будлиад байх юм. Таны бичсэн Тавилан, Газрын нулимс гээд зохиолуудыг уншлаа гэж ирээд андуурах хүмүүс олон таарах боллоо.  Дээрх номнуудын зохиогч нь Л. Сарантуяа гэж бүсгүй байгаа. Би бол Б. Сарантуяа. Ном сонгон авахдаа ижил нэртэй хүмүүсийн овгийн эхний үсгийг сайн харж байгаарай. Миний хувьд “Сорхуртани”, “Сайн хаан Бат” гэж хоёр л ном бичсэн хүн. Намайг роман үйлдвэрлэгч гэж энд тэнд сайн муугаар бичсэн байгаатай таарах юм аа. Одоо яахав дээ. Эцэг эхээс өгсөн нэрээ "Дэндүү олон хүний нэр" гэж голсонгүй, сольсонгүй. Төрөхдөө л ийм нэртэй байсан энэ чигээрээ л дуусах болно. Тиймээс Л.Сарантуяатай андуурч  буруу ташаа мэдээлэл бүү илгээгээрэй хэмээн уншигчдаасаа хүсчээ.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж