Украины армид туслах тусламжийн эхний онгоц Канадаас ирж байгаа тухай Украины ГХЯ-ны сайтад өгүүлсэн байна.
Канадад суугаа Элчин сайд Вадим Пристайкогийн мэдээлснээр, цэргийн тусламжийн бараатай анхны онгоц Украины зүг нисчээ. Канадын Батлан хамгаалахын сайд Роб Николсон Засгийн газраа 11 сая ам.долларын цэргийн тусламжийг Украинд үзүүлэхээр шийдсэн гэж уг сайтад өгүүлжээ.
Арваннэгдүгээр 28-нд Украинд ирж буй онгоцоор таван сая ам.долларын цэргийн тоног төхөөрөмж ирж байгаа бөгөөд канад дуулга, хуягт хантааз, шөнийн харах төхөөрөмж зэрэгт нийтдээ 55 сая ам.доллар зарцуулаад байгаа ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР