Айлчлалын хүрээнд Хатагтай М.Олбрайт Ардчилсан намд зочилж, намын дарга Н.Алтанхуяг, ЕНБДарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Монгол улсын баатар Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал тэргүүтэй хүмүүстэй уулзаж, халуун дотно яриа өрнүүлсэн юм. Тэрбээр энэ халуун дотно хүлээн авч, уулзсан явдалд талархаж байгаа илэрхийлсэн захидлыг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатад хаяглан ирүүлжээ.
Захидалд “Ардчилсан намын төв байранд намайг хүлээн авч уулзсанд талархаж байна. Монгол оронд дахин айлчилсан айлчлал маань туйлын сонирхолтой сайхан байлаа. Мөн Монголын Ардчилал өргөжин бэхжиж байгааг харахад туйлын таатай байна. Үндэсний Ардчиллын хүрээлэн Монгол орныг үргэлжлүүлэн дэмжихээ энэ дашрамд илэрхийлж байна. Миний бие Монгол улсад Ардчиллын нийгэмлэгийн Парламентийн форумд ажилласнаа мөн Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Ардчилсан намын нэр дэвшигчтэй уулзсан талаараа Үндэсний Ардчиллын хүрээлэнгийн Ерөнхийлөгч Кен Воллакт хуваалцах завшаан тохиосон юм. Та бүхнийг халуун дотноор хүлээн авсан явдалд дахин талархал илэрхийлье. Гүнээ хүндэтгэсэн Мадлен Олбрайт” гэжээ.