Овооны баярын үеэр Улаанбаатар дахь нутгийн зөвлөл болон баярт урилгаар оролцож байгаа хүндэт зочид төлөөлөгчид болон сумын удирдлагууд, ард иргэд, тариаланчид хөдөлмөрийн баатруудын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Овоооны наадмын хурдан морины Азарганы уралдаанд Баруунтуруун, Зүүнтуруун, Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай сумдын 50 азарга уралдсанаас Баруунтуруун сумын Баян-Айраг багийн уаяч Панзийн Таваагийн Халиун түрүүлж, мөн сумын Баян-Айраг багийн уяач З.Баяраагийн “Хүрэн” аман хүзүүлж, Зүүнговь сумын уаяч Бат-Оршихын булаг хээр, Баруунтуруун сумын Баян-Айраг багийн уяач Л.Мишигийн хээр, Баруунтуруун сумын Баян-Айраг багийн уяач Ц.Баттогтохын бор азарга айрагдлаа. Соёолон насны морины уралдаанд тус сумын Туруун багийн уяач С.Лоохуузын хээр түрүүлж, Өндөрхангай сумын уяач Алтангэрэлийн хүрэн айрагдаж, Зүүнговь сумын уяач Батаагийн хүрэн, Баруунтуруун сумын уаяч Ц.Баатархүүгийн хонгор, Өндөрхангай сумын уяач Алтангэрэлийн халиун соёолонгууд айрагдлаа. Үндэсний бөхийн өсвөрийн барилдаанд хоёр насанд 32 өсвөрийн бөх барилдаж, 14-16 насанд Баруунтуруун сумын ахлах сургуулийн сурагч Э.Мөнхбат, Хяргас сумын сургуулийн сурагч үзүүрлэж,17-18 насанд Баруунтуруун сумын Ахлах сургуулийн сурагч Т.Даваадорж түрүүлж, О.Мөнхсүрэн үзүүрлэжээ.
Өвгөн овооны наадам боллоо
Увс аймгийн Баруунтуруун сумын Өвгөн овооны тахилгыг энэ сарын зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Увс аймаг дахь нутгийн зөвлөл, Баруунтуруун сумын ЗДТГ, сумын тариаланчид, малчид нийт иргэд хамтран ёслол төгөлдөр хийлээ. Тахилгад Монгол улсын арслан Б.Ганбат, Монгол улсын начин С.Мөнхбат, Аймгийн арслан Н.Ганзориг нарын бөхчүүл болон Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Б.Цог, О.Сүрэн, Увс аймгийн Хүүхдийн төлөө төвийн хэлтсийн дарга С.Оюунчимэг, Увс аймгийн ХААН банкны удирдлагууд оролцлоо. Тахилгын зан үйлийн уншлагыг Баруунтуруун жанрайсаг хийдийн тэргүүн Ц.Цэрэндорж, Цагаанхайрхан сумын хийдийн лам Баттөмөр, Хилийн цэргийн 0311-р ангийн лам сэтгэл судлаач Баатар, Хөвсгөлийн лам цэрэг нар үйлдэж, Үндэсний бөхийн өсвөрийн насны 17-18 насны, 14-16 насны хүүхдийн барилдаан, Азарга, соёолон насны морины уралдаан боллоо. Овооны баярт нутгийн иргэд сэтгэл гарган оролцож, Баян-Айраг багийн малчид 608 мянга, Зүүнтуруун багийн малчид 263500, Туруун багийн иргэд 115 мянга, Шанд багийн иргэд 102 мянга, Сумын газар тариалан эрхэлдэг ААНБ, иргэд 414 мянга, UVS группын харьяа УВС ХҮНС ХХК 704 мянга төгрөг, Монгол улсын арслан Б.Ганбат Соёлон насны морины бай шагнал 700 мянга төгрөг, Увс аймгийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Н.Жамсран 100 мянган төгрөгийн хандивуудыг сэтгэлийн өглөг болгон өргөлөө.