МАН-ын бага хурал өнөөдөр хуралдахгүй нь

Хуучирсан мэдээ: 2014.11.28-нд нийтлэгдсэн

МАН-ын бага хурал өнөөдөр хуралдахгүй нь

МАН-ын Удирдах зөвлөлөөс бага хурлаа өнөөдөр хуралдуулах тов зарлаад байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. МАН-ын бүлгийн хурал одоо ч дуусаагүй байгаа юм. Бүлэг хуралдаж дууссаны дараа Удирдах зөвлөл нь дахин хуралдаж,бага хуралд ямар асуудал оруулахыг шийднэ. Тэгэхээр өнөөдөртөө багтаж бага хурал хуралдах боломжгүй болж таарч байна. МАН-ын бүлэг, Удирдах зөвлөл Сонгуулийн тухай хууль, Намуудын санхүүжилт, хар машин, намын байр зэрэг асуудлыг цаашид  хэрхэхийг түлхүү ярилцаж байгаа тухай  зарим эх сурвалж ярьж байна. Харин Засгийн газрын бүрэлдэхүүн ямар байх, хэн аль яамыг удирдах асуудлыг хойш тавиад  байгаа аж.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж