Тахарын ерөнхий газар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн онцгой байдлын газар хамтран Газар хөдлөлтийн гамшгийн үед ажиллах дадлага сургуулилтыг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн байранд өнөөдөр зохион байгууллаа. Тахарын алба нь улсын хэмжээнд 10 тойрогт шүүхийн үйл ажиллагаа явуулж буй 44 байрыг хамгаалалтад аван ажиллаж байна.
Сургалтыг зохион байгуулснаар Тахарын албаны ажилтан, алба хаагчид төдийгүй, шүүгч, шүүхийн ажилтнууд нь гамшиг осол, бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, онцгой байдлын албатай хамтран ажиллах мэдлэг мэдээллийг өгч байгаа гэдгээрээ ач холбогдолтой ажил болжээ.
С.ОТГОН