Япон шилдэг 20 зээлдүүлэгчийн нэг хэвээр үлдэв

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Япон шилдэг 20 зээлдүүлэгчийн нэг хэвээр үлдэв

Японы Сангийн яамнаас өнөөдөр цоо шинэ мэдээллийг олон нийтэд дэлгэсэн байна. Тус мэдээллээс үзвэл, 2010 оны эцсийг хүртэлх байдлаар, Японы эзэмшиж буй гадаад улс дахь хөрөнгийн цэвэр хэмжээ нь 2009 оны эцсийнхээс 5.5 хувиар буурч, 251 триллион 495 тэрбум иенд хүрсэн байна. Үзүүлэлт хэдийгээр буурсан боловч тус улс дэлхийн зээлдүүлэгч том орны байраа хэвээр хадгалж чадсан байна. Олон улсын валютын сангийн бүртгэлээс харахад, Япон 20 жил дараалан дэлхийн хамгийн том зээлдүүлэгч орон болж байгаа ажээ.

Японы эзэмшиж байгаа гадаад улс дахь хөрөнгөнд шууд хөрөнгө оруулалт, үнэт цаасны хөрөнгө оруулалт, банк санхүүгийн дайвар бүтээгдэхүүн, гадаад валютын нөөц болон бусад хөрөнгө оруулалт зэрэг багтаж байгаа тухай Хятадын олон улсын радио мэдээлжээ.

Б.ГЭРЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж