Ц.Амгаланбаяр ОУ-ын бага хуралд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Ц.Амгаланбаяр ОУ-ын бага хуралд оролцлоо

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын нийслэлд болсон “Цогц аюулгүй байдал” олон улсын үзэсгэлэн болон “Ази, Номхон далайн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах нь“ олон улсын бага хуралд оролцоод ирлээ. Бага хурлын нээлтэд ОХУ-ын Онцгой байдлын яамны сайд С.К.Шойгу, Дотоод явдлын яамны сайд Н.Р.Гумарович, Монгол Улсын ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр нар үг хэлсэн байна.

Тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр сайд С.К.Шойгутай уг бага хурлын үеэр уулзаж, орчин үеийн аврах, гал унтраах техник тоног төхөөрөмж, түүнийг ашиглах талаар санал бодлоо солилцсон аж. Үүнээс гадна бага хурлын үеэр болсон “Аюулгүй байдлын нэгдсэн системийг бий болгох, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх нь” дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцож, гадаадын орнуудын гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй цаг үеийн болон тулгамдсан асуудлаар ярилцаж, харилцан туршлага судалжээ.

С.Сүндэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж