Замын-Үүдэд ачааны том машины жолооч нар суулт хийж эсэргүүцэл зарласан. Эрээн хотын удирдлагууд Монголоос нэвтэрч байгаа том машины жолооч нараас жилдээ 10 мянган юанийн хураамж авна гэснээс болж жолооч нар эсэргүүцэл зарлалаа. Тиймээс хоёр талын хилийн холбогдох албаны хүмүүс энэ талаар уулзаж ярилцахад ор үндэсгүй шийдвэр гэж үзсэн учраас том машины жолооч нар суултаа зогсоожээ
О.САР