Нийслэлийн Онцгой байдлын газраас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн автомашиныг тавиулан, засварын газруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг өнгөрсөн сард хийсэн. Шалгалтанд нийт 210 объект хамрагдаж, 923 зөрчил илрүүлж, газар дээр нь 338 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн шаардлага хүргүүлээд байгаа аж. Тэгвэл дээрх албан шаардлагыг хэрхэн биелүүлж буйг биечлэн үзэхийн тулд ирэх арванхоёрдугаар сарын 4-17-ны өдрүүдэд дахин шалгалт хийхээр төлөвлөжээ.
Аж ахуй нэгж байгууллага, барилга байгууламжид гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн зайлшгүй байх шаардлага норм, халаалт агаар сэлгэлт ба кондиционер, норм дүрэм, стандартын хэрэгжилтийг тус тус шалгана гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Д.ЖАРГАЛ