БНСУ-ын “Жүнан Илбо” сонины 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн дугаарт Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч Н.Энхбаярын БНСУ-д оргонол хүссэн, тус улсын иргэн болсон гэх мэдээллийг нийтэлж байсан. Тэгвэл тус сонин ташаа мэдээлэл нийтэлсэн талаараа өөрийн сонины 11 дүгээр сарын 18-ны дугаартаа залруулга гаргажээ. Тус залруулгад “Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч Н.Энхбаяр нь Солонгост оргонож буй гэсэн нь үндэслэлгүй болохыг залруулж байна” гэсэн байна. Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд “Жүнан Илбо” сониныхонтой уулзсан ба тус сонины зүгээс мэдээллийн эх сурвалжийг хэлэх боломжгүй гэдэг мэдээллийг өгсөн байна.
С.ОТГОН