Натали Портмэн тун удахгүй ээж болно

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Натали Портмэн тун удахгүй ээж болно

Оскарын шагналт кино жүжигчин Натали Портмэн өнгөрсөн даваа гаригт хэвлийдээ тээж яваа үрийнхээ мэндлэх товыг тодруулсны дараа баяртай нь аргагүй Нью-Йорк хотын нэгэн үдшийг найз залуу Бенжамин Миллепиедтайгаа өнгөрүүлжээ. Жүжигчин бүсгүйн хамгийн сүүлд дүр бүтээсэн “Thor” кино амжилтаараа нэлээд дээгүүрт бичигдсээр яваа нь удахгүй ээж болох гэж байгаа бүсгүйд таатай сэтгэгдэл төрүүлж байгаа аж. “Thor” кино олны хүртээл болсноос хойш АНУ-д 145 сая ам.доллар, дэлхий даяар нийтдээ 400 сая ам.долларын орлого олоод байна. Харин өнгөрөгч амралтын өдрүүдэд 15,1 сая ам.долларын орлого олжээ. Түүнчлэн Натали 2013 онд гарах “Thor 2” кинонд тоглохоор гэрээгээ хийгээд байгаа бөгөөд төрөөд тун удахгүй ажилдаа орох юм байна.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж